14 | Precious Moment

683 156 2
                                    

Өнөөдөр гадаа нартай, хэдэн өдрийн өмнө орсон цас хүртэл ор мөргүй хайлчихсан, нэлээн дулаахан өдөр байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдөр гадаа нартай, хэдэн өдрийн өмнө орсон цас хүртэл ор мөргүй хайлчихсан, нэлээн дулаахан өдөр байлаа. Тэхён бид хоёр гадаа энгийн үе шигээ зэрэгцэн суугаад, юу ч ярилгүй эргэн тойрноо ширтэх аж.

Тэгтэл гэнэт мөр хүнд оргихоор нь хартал Тэхён миний мөрийг дэрлэчихсэн байх нь тэр. Яагаад ч юм гэнэт хамаг бие минь салгалаад ирэв. Зүрх хүчтэй цохилох шиг болж, нүүр халуу дүйгээд эхэллээ.

- Чиний хажууд байх яагаад ийм байдаг юм бол? Чи бусад хүмүүсээс өөр. Чамтай байх тухтай байдаг.

Тэхёныг хэлэхэд нь би түүн рүү гайхан харлаа. Би догдолж байгаагаа нууж чадахгүй нь. Үнэхээр..

Бид үнэндээ танилцаад багагүй хугацааг өнгөрүүлчихсэн. Бие биендээ дасахад хангалттай урт хугацаа. Тэхён.. тэр үнэхээр юу ч мэдрэхгүй байгаа гэж үү?

- Надад ч бас. Бид хоорондоо юу ч ярихгүй, чимээгүй суух нь ч надад тухтай санагддаг.

- Тийм бол чи цаашдаа ч миний хажууд байх уу?

- Тиймээ. Би чамайг эмнэлгээс гарах хүртэл чинь ирэх болно. Хэрвээ чамайг эндээс гарвал хамтдаа цэцэрлэгт хүрээлэн эсвэл.. амьтны хүрээлэн явцгаая.

- Хүрээлэн... сонирхол татахгүй байгаа ч чамтай гэвэл сонирхолтой сонсогдож байна.

Би өөрийн мэдэлгүй Тэхёны гараас нь атгалаа. Тэр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлсэнгүй. Гэхдээ надад таалагдаж байна.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now