06 | Diary

710 154 4
                                    

Өмнө нь долоо хоногт нэг удаа эмнэлэг дээр очдог байсан бол сүүлд долоо хоногт гурван удаа очдог боллоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өмнө нь долоо хоногт нэг удаа эмнэлэг дээр очдог байсан бол сүүлд долоо хоногт гурван удаа очдог боллоо.

Тэхёнд ном өгснөөс хойш очих бүрт тэр миний номыг өөрийнхөө байнга авч явдаг дэвтэртэйгээ бариад суудаг болчихсон ба түүнийг нь харахаар яагаад ч юм баярлах сэтгэл төрж байв. Гэхдээ тэр дэвтэр нь ямар учиртайг мэдэхгүй юм.

- Тэхён? Чиний байнга авч явдаг дэвтэр.. Тэр юун дэвтэр юм?

Тэхён над руу нэг харснаа, цаанаа тавьсан байсан дэвтрээ аван надад харуулаад "тэмдэглэлийн дэвтэр" гэлээ.

- Тэмдэглэлийн дэвтэр?

- Эмч надад тэмдэглэл хөтөл гэж өгсөн юм. Өдөр болгон юу мэдэрч байгаагаа бич гэсэн. Гэхдээ надад юу ч мэдрэгдэхгүй байсан болохоор эргэн тойрноо ажиглаад бич гэсэн.

- Тэгээд чи юу бичдэг юм?

- Мод.. навч.. тэнгэр.. үүлний хэлбэр.. нар.

Тэгэхээр.. түүний тэнгэр ширтэж суудаг нь ийм учиртай байсан байх нь ээ.. Яагаад ч юм хөөрхөн санагдчихлаа.

- Би үзэж болох уу?

Тэхён юм дуугаралгүй над руу дэвтрээ сунгав. Би дэвтрийг нь аваад нээж үзвэл хуудас болгон дээр хэдхэн үгтэй, богино өгүүлбэрүүд биччихсэн байлаа.

10 сарын 2.

Өнөөдөр нар алга. Үүлэрхэг. Гэхдээ гэгээтэй. Бас салхитай. Хүмүүст таалагдаагүй бололтой.

10 сарын 3.

Цэлмэг өдөр байна. Модны бүх навч нь унаад дуусчихсан царай муутай харагдаж байна.

Өөрийн мэдэлгүй инээтэл Тэхён над руу харж байснаа "яагаад инээгээд байгаа юм?" гэлээ.

- Мм.. зүгээр л. Чиний бичсэн зүйлс чинь хөөрхөн юм.

Тэхён юу гээд байгааг минь ойлгохгүй байгаа бололтой амандаа "хөөрхөн?" гэсээр бувтнах аж.

- Тэхён.. Чи энэ дэвтэр дээрээ зөвхөн амьд бус зүйлсийн талаар биш эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн талаар ч бас бичвэл яаж байна?

Намайг хэлэхэд Тэхён толгойгоо бага зэрэг гилжийлгээд "хүмүүс.. Хэн?" гэлээ. Түүний толгойгоо гилжийлгэж байгаа нь өмнө нь их эвгүй байдаг байсан бол одоо яагаад ч юм хөөрхөн харагдаад байдаг болчихож.

- Хэн ч байж болно. Чиний эргэн тойрноор өнгөрч байгаа хүмүүс, эсвэл чиний дандаа хамт байдаг тэр найзынхаа талаар ч юм уу. Эсвэл миний талаар ч байж болно.

Тэхён хэсэг харж байснаа миний гараас дэвтрээ аваад "ойлголоо. Харамын талаар бичье" гэснээ босоод явчих нь тэр. Харин би араас нь бага зэрэг гайхсан төрхтэй үлдэв.

Миний талаар..?

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now