02 | Friendship

981 164 5
                                    

Өнөөдөр би ээжтэй уулзах гээд эмнэлэгт орж ирэхдээ өнөөх хөвгүүнийг өөр нэг хөвгүүнтэй хамт байхыг олж харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Өнөөдөр би ээжтэй уулзах гээд эмнэлэгт орж ирэхдээ өнөөх хөвгүүнийг өөр нэг хөвгүүнтэй хамт байхыг олж харлаа. Үргэлж л ганцаараа байдаг байсан түүнийг өөр нэгэнтэй харах бага зэрэг сонин. Үнэндээ хамгийн сонин байсан нь нөгөө хөвгүүн нь. Тэр түүнээс шал өөр. Юу яриад байгааг нь мэдэхгүй ч, зогсоо зайгүй ам нь хөдөлж, ярихдаа нүүрнээс нь инээмсэглэл огт салсангүй. Нүүр дүүрэн инээмсэглэсэн үзэсгэлэнтэй гэмээр хөвгүүн байлаа. Харин өнөөх хөвгүүн бол яг эсрэг нь. Би түүнийг ам нээхийг нь харж байсан удаагүй. Түүний царайнаас нь бол инээмсэглэхийг нь төсөөлөөд ч хэрэггүй.

Хамгийн хачин нь тэр өнөө яриа хүүхдийг өөрөөсөө огтхон ч түлхэхгүй, түүний яриаг чимээгүй сонссоор байх аж. Харин өнөөх нь инээсэн хэвээр түүнтэй яриад л.

Хачин нөхөрлөл вэ..? Үгүй ээ, нөхөрлөл гэх нь зөв болов уу?

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now