Note: Заавал унших!

980 126 23
                                    

Ингээд хамгийн анхны TXT дүртэй бичвэр маань дуусаж байна 🎉 анх удаа TXT-ээр бичиж байгаа нь sad ending-тэй байгаад уучлаарай.

Тэгээд ямартай ч дутуу дулимаг, алдаа дутагдалтай байсан ч бичвэрийг минь энэ хүртэл уншсанд үнэхээр их талархсанаа илэрхийлье ♥️

За тэгээд бичвэрийн тухайд тайлбарлах хэдэн зүйл байна аа.

▪️ Тэхёны цогцос эмнэлгийн ойролцоогоос, дээврээс унасан байдалтай олдсон бас биен дээр нь хэдэн сэжигтэй шинж тэмдэг байсан ч, гадны нөлөөтэй нас барсан гэх баталгаа байгаагүй учраас түүнийг амиа хорлосон гэж үзсэн. Гэхдээ Тэхёнд амиа хорлох ямар ч шалтгаан байгаагүй гэдгийг Тэхён бас түүний тэмдэглэлийг уншсан, Тэхёныг сайн мэдэх хүмүүс л мэдэж байгаа. Тэгэхээр үүнээс авахуулаад та нарт ойлгомжгүй зүйлүүд үлдсэн байх. Жишээ нь, "Тэхён яагаад үхэв?", "Тэхён яагаад үхэхээ мэдэж байсан юм шиг эмчдээ тэмдэглэлийн дэвтрээ үлдээсэн бэ?" гэхчилэн. Ер нь сайн анзаарах юм бол ойлгомжгүй гэмээр сэжүүр болгон үлдээсэн маш жижигхэн хэдэн зүйл байгаа.

Тэгэхээр энэ асуултын хариултууд "Young Dream" series-ийн өөр нэг бүлэгт гарах болно оо :>

Тэгвэл "Young Dream" series гэж юу вэ?

"Young Dream" series нь сэтгэцийн эмгэгтэй гурван хөвгүүний тус бүрийн амьдралыг харуулах гурван бүлэгт цуврал юм.

1. Cold White Fade
2. Misty
3. Insanity

Уг series-ийн яг main story нь Insanity бөгөөд CWF, Misty хоёр бол ердөө Insanity дээр хальт гарах дүрүүдийн тухай. Гэхдээ CWF нь Insanity-аас салаалсан жижигхэн түүх бол Misty Insanity-тай бараг холбоогүй.

Тэгэхээр энэ гурван бүлэг нь хоорондоо маш жижигхэн зүйлээр холбогдсон болохоор нэгийг нь уншихад заавал нөгөө хоёрыг нь унших шаардлагагүй. Гэхдээ Тэхёны үхлийг мэдэхийг хүсвэл Insanity-г уншиж болно. :))))

За тэгээд удахгүй "Misty"-ээр уулзацгаая! ☺️💕

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now