13 | Beautiful

686 156 7
                                    

Дээш харвал тэнгэрт ямар ч үзэгдэх наргүй, битүү үүл хурчихсан бүүдгэр бүрэнхий, дээрээс нь цас их хэмжээгээр будран орох нь яг л манан татчихсан юм шиг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дээш харвал тэнгэрт ямар ч үзэгдэх наргүй, битүү үүл хурчихсан бүүдгэр бүрэнхий, дээрээс нь цас их хэмжээгээр будран орох нь яг л манан татчихсан юм шиг. Замд тогтсон цаснаас авахуулаад, ямар ч навчгүй болсон нүцгэн модод хүртэл цагаан өнгөөр хэдийн хучигджээ.

Хоёр талдаа тэр чигээрээ моддоор хүрээлэгдсэн замын голоор ороолтондоо шигдэн алхаж байтал эцэст нь эмнэлгийн бараа үзэгдэв.

Эмнэлгийн гадаа ямар ч хүн үл харагдах ба замдаа өөрийн мэдэлгүй Тэхёны үргэлж суудаг сандлын зүг харвал тэнд нэг хүн сууж байх шиг харагдах нь тэр. Гадаа ямар ч хүнгүй, дээрээс нь ийм хүйтэн байхад арай ч Тэхёныг биш байх гэж бодсон ч тэнгэр өөд, ямар ч хөдөлгөөнгүй ширтэн суугаа нь яалт ч үгүй Тэхён мөн.

Би түүн рүү ойртон очиход үнэхээр Тэхён мөн байсан ба тэр намайг хажууд нь ирэхийг анзаарснаа, над руу толгойгоо эргүүлэн харлаа. Тэр эмнэлгийнхээ нимгэн хувцастай байх агаад даарснаас болж хамар нь улайсан харагдана.

- Чи энд юу хийж байгаа юм бэ? Ханиад хүрчихнэ шүү дээ.

Өвөр дээрээ тавьсан хоёр гарыг нь барьж автал улайснаас гадна хүрч ч зүрхэлмээргүй цэв хүйтэн, бараг л хөлдөх шахчихсан байв.

- Бурхан минь, чи чинь бараг хөлдөж байна, хэр удаан энд ингэж суусан юм бэ? Хурдан орцгооё.

Гараас нь барьсаар дагуулан орох гэсэн ч Тэхён байрнаасаа огт хөдөлсөнгүй. Тэгснээ дээш харсан хэвээр гараа дэлгэлээ.

- Би хуруунуудаа сайн мэдрэхгүй байгаа ч.. энэ цас алган дээр минь буучхаад алга болох нь таалагдаж байна.

Тэхён гараа урдаа дэлгэсэн хэвээр өөр зүйл хэлэлгүй суусаар байсан юм. Тэгээд эцэст нь би нэг санаа алдчихаад ороолтоо тайлан түүний хүзүүг ороохдоо "чи удаан ингээд байгаад байвал гаргүй болно шүү. Жоохон л сууж байгаад орцгооё, за юу?" гээд толгойг нь зөөлөн илчхээд хажууд нь суулаа. Хөвсгөр зөөлөн үс. Эгдүүтэй тэжээвэр амьтан шиг.. өхөөрдөм юм.

Тэгтэл Тэхён хоёр гараараа ороолтыг минь барин харж байснаа "за" гэж хэлээд инээмсэглэх нь тэр. Харин би сая харсан зүйлдээ итгэж чадсангүй, том нүдлэн харав.

Тэр.. Тэр инээмсэглэчихлээ.. Тэхён инээмсэглэчихлээ гэж үү? Үнэхээр инээмсэглэчихлээ шүү дээ!

- Тэхён.. чи сая инээмсэглэлээ.

Намайг хэлэхэд Тэхён над руу толгойгоо гилжийлгээд, гайхаж буй мэт харах аж.

Тэр өөрөө анзаараагүй бололтой. Гэхдээ тэр инээмсэглэсэн. Бурхан минь. Үнэхээр.. Үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Энэ инээмсэглэлийг дахиад илүү их харахыг хүсч байна.









Гэвч энэ нь Тэхёны инээмсэглэлийг харсан анхны бөгөөд сүүлчийн удаа байсан юм.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now