11 | Cat

689 149 3
                                    

Аав ээж хоёр нас барсны дараа би ээжийн дүүгийн гэр бүлтэй амьдарч эхэлсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Аав ээж хоёр нас барсны дараа би ээжийн дүүгийн гэр бүлтэй амьдарч эхэлсэн юм. Тэд нэг охин, нэг хүүтэй. Охин нь надаас нэг дүү, харин хүү нь хоёр настай.

Тэднийд ирснээс хойш миний амьдралд нэг их өөрчлөлт орсонгүй. Тэд надад сайн ханддаг. Бас Миён үргэлж ямар нэг зүйл авахдаа надад ч бас авсан гээд өгч, үргэлж л өрөөнд орж ирээд, олон зүйл ярьдаг ч би түүнтэй ярьж байсан удаа байхгүй.

Миён нэг муур тэжээдэг ба түүндээ их хайртай. Үргэлж тэвэрч ноолоод, миний өрөөнд орж ирэхдээ муурынхаа талаар л яриад байна.

Тэр яаж тэгж инээмсэглээд байгаа юм бол?

Миний 13 насны төрсөн өдрөөр ах эгч хоёр надад муур авч өгсөн юм. Миён тэдэнд санал болгосон байх.

Долоо хоног өнгөрөв. Мууртай байх тийм ч хэцүү санагдсангүй. Гэхдээ Миён шиг инээмсэглэх үе байгаагүй. Яагаад? Яагаад би түүн шиг, тэдэн шиг инээмсэглэж чадахгүй байгаа юм?

Хэжин шувуугаа алдчихаад уйлж байсан. Магадгүй энэ муур үхчихвэл би ч бас уйлах болов уу?







Эцэст нь би муураа алчихсан. Магадгүй ямар нэг зүйл мэдрэх байх гэсэн дээ.

Гэсэн ч би юу ч мэдрээгүй.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now