15 | No More

713 153 9
                                    

Энэ долоо хоногт бүтэн шалгалттай байсан учраас эмнэлэг дээр очиж чадсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энэ долоо хоногт бүтэн шалгалттай байсан учраас эмнэлэг дээр очиж чадсангүй. Тэхён надтай долоо хоног уулзаагүй, намайг үгүйлж байгаа болов уу?

Надтай байх тухтай байдаг гэсэн юм чинь үгүйлж байгаа байх.

Эмнэлгийн үүдэнд ирэхэд Тэхён гадаа харагдсангүй. Дотогш ороод хонгилоор явахад ч түүний бараа алга байлаа. Түүнтэй үргэлж хамт байдаг нөгөө хөвгүүн ч алга.

Хааччихсан юм бол? Үргэлж л гадаа таарчихдаг болохоор өрөөг нь мэдэхгүй. Ямар нэг эмчилгээтэй байгаа юм болов уу?

Тэгээд ямартай ч Тэхёны өрөөг нь мэдэж авахаар үүдэнд очин асуутал сувилагч "түр хүлээж байгаарай" гэлээ. Тэгтэл удалгүй өнөөх сувилагч их л хачин царай гарган над руу харав. Тэгээд түүний дараа нь хэлсэн үг яг л цээжинд минь хутга зоочих шиг болсон юм.

- Уучлаарай, та мэдээгүй байгаа бололтой. Кан Тэхён өвчтөн хэд хоногийн өмнө нас барчихсан.

Сонссон зүйлдээ итгэж чадсангүй. Буруу сонссон байх гэж бодоод түүнээс дахин асуусан ч тэр "хэд хоногийн өмнө цогцос нь эмнэлгийн ойролцоогоос олдсон юм байна. Үүнээс өөр зүйл хэлж мэдэхгүй нь" гэлээ.

- Ю-Юу? Юу гэсэн үг юм бэ? Тэр нас барчихсан гэдэг чинь..?

Арай гэж асуухдаа нулимс минь юу юугүй урсчих гээд байлаа. Харин сувилагч өөдөөс минь ямар ч найдлагагүй мэт санаа зовсон царай гаргах аж. Юу вэ.. Э-Энэ.. Яаж үнэн байж болох юм?

- Ю..Юу.. яриад байгаа юм бэ?

- Уучлаарай, харамсалтай байна..

- Үгүй ээ.. Яагаад? Тэр яагаад нас барна гэж? Яаж ийм юм..

Хоолой зангирч, нүдэнд нулимс хурснаас юу ч харагдахаа болив. Амьсгалах хэцүү санагдаж, цээжинд яг л хэдэн мянган зүүгээр хатгах мэт аймшигтай өвдөлт мэдрэгдэн, чих шуугиад эхлэх нь тэр. Өнөөх сувилагчийн дуу сонсогдох ч юу гээд байгааг нь ойлгосонгүй.

Юу ч ойлгохгүй байна. Тэхён нас барчихсан гэж.. Яаж тийм юм байж болох юм..?

- Шин Харам уу?

Чихэн дэх шуугиан дунд нэрийг минь дуудах сонсогдоход хажуу тийм харвал эмчийн халаадтай, залуухан нэгэн зогсож байлаа. Тэр над руу хэсэг харж байснаа над руу нэг зүйл сунгасан нь Тэхёны тэмдэглэлийн дэвтэр байсан юм.

- Би бол Кан Тэхёны эмч. Энийг Тэхён Шин Харамд өгчхөөрэй гэж надад үлдээсэн юм. Энэ чинийх.

Би дэвтрийг авчхаад хэсэг харж байгаад түүнийг цааш явахаас нь өмнө арай гэж зангирсан хоолойгоор түүнээс асуулаа.

- Үнэн юм уу? Тэхён.. нас барчихсан гэж?

Намайг асуухад тэр над руу хэсэг харж байснаа "үнэхээр.. харамсалтай байна" гэж хэлээд мөрөн дээр минь гараа тавив.

Би итгэж чадахгүй байна. Түүнийг ингээд л явчихна гэж бодохгүй байна.

Цээж тэсэхийн аргагүй өвдөж эхлэхэд уйлж байгаагаа ч анзаараагүй би цээжин дээрээ гараа тавин, өвдөлтөд нь тэсэлгүй доош унах шахахад өнөөх эмч хоёр мөрнөөс минь бариад авав.

- Тэхён.. үнэндээ тэр энд 6 жил байхдаа ямар нэг өөрчлөлт гаргаж байгаагүй. Харин тэр чамтай уулзсанаас хойш бага багаар өөрчлөгдөж эхэлсэн. Надад хэзээ ч хэн нэгний талаар ярьж байгаагүй тэр хүүхэд ам нээх бүртээ чиний талаар ярьдаг болчихсон. Ойлгож байна уу? Чи түүний хувьд бүх зүйл нь байсан. Тэмдэглэлийн дэвтэрт.. түүний мэдэрч эхэлсэн зүйлсийн талаар байгаа. Уншаад чи илүү ихийг мэдэх байх.

Хэрвээ.. би үнэхээр түүний хувьд бүх зүйл нь байсан юм бол яагаад.. яагаад ийм зүйл болно гэж?

Нулимс минь төгсгөлгүй мэт урсаж эхэллээ. Зүрх өвдөж байна. Амьсгалж чадахгүй нь.

Юу ч сонсогдохгүй байна, юу ч харагдахгүй байна.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now