09 | Feeling

686 154 2
                                    

In the past

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

In the past.

Шинэ жилээр Тэхёны аавынх нь хамаатнууд бүгд нэг газар цугларч, баяраа хамт тэмдэглэдэг байв. Аавынх нь ах, дүүсийнх нь хүүхдүүд ихэнх нь Тэхёны үеийн хүүхдүүд байдаг ч Тэхён тэдэнтэй хамт тоглож байсан удаагүй билээ.

Хүүхдүүд бүгд л нэг газраа бөөгнөрөн, хамт тоглоцгоох бол Тэхён ганцаараа тэднээс хол, юу ч хийлгүй ажиглан суух аж.

Тэгтэл гэнэт нэг нь цурхиртал, чанга дуугаар уйлж эхлэх нь тэр. Хүүхдүүд бүгд л гайхан, яахаа мэдэхгүй байх ба удалгүй уйлах чимээ сонссон томчууд ч сандралдан, хүрч ирцгээсэн юм. Охины ээж охиноо аргадах бол Тэхён тэднээс хол юу болоод байгааг ойлгохгүй хэсэг сууж байснаа гэнэт босоод, охины хажууд очин суув.

- Чи яагаад уйлаад байгаа юм?"

Тэхёныг асуухад охин уйлсан хэвээр "К-Кони үхчхэж" гээд урд нь хэвтэх үхсэн шувуу руу заасан ба Тэхён тэр шувуу руу хэсэг харж байснаа толгойгоо бага зэрэг гилжийлгэв. Тэгээд эцэст нь охины зүг толгойгоо эргүүллээ.

- Энэ тэгээд тийм уйлахаар зүйл юм уу?

Тэхён хэдий бусдад эвгүй санагдахаар зүйл хэлсэн ч уйлж буй охинд анхаарлаа хандуулж байсан тэднээс хэн нь ч түүний хэлэхийг сонсоогүй юм.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now