08 | Parents

692 157 1
                                    

Тэхёныг мэддэг болсноос хойш анзаараад байхад түүн дээр хэн нэгэн ирэхийг харж байсангүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёныг мэддэг болсноос хойш анзаараад байхад түүн дээр хэн нэгэн ирэхийг харж байсангүй. Гэр бүлийнхэн нь ирдэггүй юм байх даа? Эсвэл байдаггүй юм болов уу?

Тэхён нөгөө хөвгүүнтэй л биш бол үргэлж ганцаараа байгаа харагддаг. Түүнийг битгий ганцаардаасай гэж хүсэх юм.

❀❀

- Тэхён, эцэг эх чинь чам дээр ирдэггүй юм уу?

Намайг асуухад Тэхён над руу харсангүй, харин урагшаа харсан хэвээр "тэд үхчихсэн" гэх нь тэр.

- Ю..Юу? Уучлаарай.

Энэ удаа Тэхён над руу эргэж харав.

- Яагаад уучлалт гуйгаад байгаа юм?

- Зүгээр л.. Тэгэх ёстой юм шиг санагдаад..

Тэгтэл Тэхён хэсэг чимээгүй байснаа "тэд намайг арван хоёр настай байхад нас барсан" гэлээ. Харин би түүн рүү гайхан харвал тэр хоёр гараараа сандал дээр тулаад, хөлөө савласаар, нүдээ ийш тийш эргэлдүүлэн, эргэн тойрноо ажих аж.

Арван хоёр? Тэр дөнгөж арван хоёр настай байхдаа эцэг эхээ алдсан гэж үү? Тийм жоохон байхдаа эрхэм хүмүүсээ алдаад.. ямар хэцүү байсан бол оо? Магадгүй тэр тэдний үхлээс болж ийм болсон юм болов уу? Үнэхээр.. Тэхёны юу туулж байгааг төсөөлөхөд ч бэрх юм.

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now