05 | Smile

721 156 4
                                    

- Энэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

- Энэ.. Энэ миний хамгийн дуртай ном байгаа юм.

Би цүнхнээсээ гаргаж ирсэн номоо түүнд өгөхөд Тэхён хэсэг харж байснаа авчхаад зүгээр л ширтээд байв.

- Өрөөндөө ганцаараа уйдвал уншаарай. Гадаа ч гэсэн сууж байхдаа уншиж болно.

- Ойлголоо.

Б-Би зөв сонссон уу? Түүнээс ийм зүйл дээр хариулт авна гэж бодож байсангүй. Ямар их баярлаж байгааг минь- Үгүй ээ, би ер нь яагаад тэгтлээ баярлаад байгаа юм?

- Чи ном их уншдаг юм уу?

Тэхёныг асуухад би түүн рүү том нүдлэн харлаа. Анх удаа түүнээс асуулт авч байна.

- Тиймээ. Би ном унших үнэхээр дуртай. Аав минь ном их уншдаг хүн байсан юм. Гэртээ бүр нэг өрөө дүүрэн номтой байсан гээч. Би жоохон байхаасаа л аавтай хамт ном уншаад суучихдаг хүүхэд байсан. Аа.. тэр үеийг одоо ч тод санаж байна.

Баахан юм ярьж байгаад гэнэт санан Тэхён руу харвал тэр толгойгоо бага зэрэг гилжийлгэчихсэн над руу өнөөх эвгүй, жихүүцэм харцаар харж байх нь тэр.

- Я..Яасан? Би арай их юм ярьчихсан уу?

- Чи яаж ингэж инээмсэглээд байгаа юм? Чиний инээмсэглэл бусдынхаас өөр байна. Бомгюгийн инээмсэглэл шал өөр* байдаг. Гэхдээ чинийх илүү дээр юм.

Юу? Би сая инээмсэглэсэн гэж үү?

- Би инээмсэглэсэн юм уу?

Намайг асуухад Тэхён толгой дохих нь тэр. Түүний юу гээд байгааг ойлголоо. Аавын тухай ярьж байгаад өөрийн эрхгүй инээмсэглэчхэж.

- Хүн өөрийнхөө дуртай зүйлээ хийхдээ, эсвэл хайртай хүмүүсээ ярихдаа жаргалтай байдаг. Чи ч бас хэзээ нэгэн цагт инээмсэглэж ярих нэгнийг олох байх.

Тэхён миний ярихыг сонсож байснаа урагшаа харчхав. Тэгээд юу ч болоогүй мэт цааш юу ч ярьсангүй, дээш харж эхэллээ.

Хэзээ нэгэн цагт.. Тэхёныг ч бас инээмсэглэхийг харж чадах болов уу?

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now