12 | Important

679 153 2
                                    

HARAM

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

HARAM.

Сургуулиас гарч ирэхэд гадаа бүрэнхий, цас хаялаад, нэлээн сэрүүхэн болчихсон байлаа. Өчигдөр цаг агаар хараад, ядаж ороолт авч гарсан нь болж.

- Харамаа, хүлээж байгаарай.

Ардаас хэн нэгэн дуудахад нь эргэж харвал Сухи дөнгөж сургуулийн хаалгаар гарч ирэхдээ гадаа хүйтэн байсанд гайхсан бололтой гараа элгэндээ аван, эргэн тойрноо том нүдлэн харсаар миний хажууд хүрч ирэв.

- Гадаа чинь ямар хүйтэн болчихсон юм бэ? Харих замдаа хөлдөөд үхчих вий дээ.

Сухи ингэж хэлээд над руу харснаа "чи харих гэж байна уу? Замын дэлгүүр хүртэл хамт алхах уу?" гэлээ.

- Үгүй ээ, би өнөөдөр эмнэлэг орно.

Сухи миний хэлэхийг сонсоод гайхсандаа, над руу хөмсөг зангидан харав.

- Айн, ийм хүйтэн байхад уу? Ийм байхад гэртээ харьсан нь дээр биш үү? Маргааш очооч.

- Өнөөдөр миний ганц давтлагагүй байдаг өдөр. Өнөөдөр очихгүй бол амралтын өдөр хүртэл очихгүй гэсэн үг.

Намайг хэлэхэд Сухи над руу хэсэг чимээгүй харав.

- Тэр хүн чинь чамд нэлээн чухал юмаа даа?

Би гайхсандаа түүн рүү том нүдлэн хартал Сухи над руу инээмсэглэлээ.

- Ээж чинь биш, чиний нэг удаа ярьж байсан нөгөө хүү биз дээ?

Намайг хариу хэлэлгүй доош харахад Сухи мөрөн дээр минь гараа тавьснаа "битгий ханиад хүрчхээрэй. Би түрүүлээд явлаа" гэснээ хурдхан шиг гүйгээд явчих нь тэр.

Хэзээ.. Хэзээнээс Тэхён миний хувьд чухал хүн болчхов?

cold white fade | taehyun ✓Where stories live. Discover now