[Бичвэрт гарах, ашиглагдах, дурьдагдах, нэр нэршил ; он тоолол ; зэрэг дэв ; газар нутгийн нэр бүгд үнэн зөв, түүхээс улбаатай бус болно.]
★彡
- Хаантаан
- Хаантаан
- Хаантаан
Хэн нэгний бахиран уйлах гаслант дуу.
Гашуудаж байна уу даа гэмээр уг хоолой хааны их өргөөний дээврийн тэндээс дуулдана.
Талийгаач хааны их тайган түүний хамгийн сүүлд их хуралдайгаараа өмсөж байсан ёслолын луун өмсгөлийг салхи өөд сэгсрэн бүхий л насаараа үйлчилж буй эзэн хаанаа эцсийн замд нь үдэж өгөн ёс төртэй зан үйл хийнэ.
Мүн Жун хаан тэнгэрт халив.
Түүний 37 жилийн хаанчлал нь өнөөдрөөр төгсөв гэнээ.
Курё хаант улс.
Сарны бичгийн тооллын 1004 он.
Хааны ордонтой хамгийн ойр байрлах Кёнсанду тосгон хөл үймээн ихтэй байлаа. Өнөөдөр эзэн хааны төрсөн бэлэгт өдөр тохиож буй нь энэ юм.
Тосгоны гол замаар багт бүжгийн уран сайханчид олон янзын гүгаг үзүүлбэрийг үзүүлэн баярын цуваа үүсгэн явна. Тэдгээрийг сонжин харж нүдээ баясгах энгийн зон ардууд эгэл жирийн нэг өдрөөсөө тэс өөр баяр хөөртэй байлаа.
Ийм сайхан үзүүлбэрийг тийм ч олонтаа харахгүйдээ тэр биз.
Худалдаачид наймаагаа эрхэлж далайн чандаас бүр өрнийн их торгоны зам гэх мэт олон газраас ирсэн нүд унагам торго дурдан, үнэт чулуу, үнэртэн хүжийг зарах аядан үнэ хаяалцана.
Холоос сонсвол хэрэлдэж буй мэт сонсогдох авч худалдаагаа хийн үнэ хаяалцан зарж, өрсөлдөж буй нь энэ байлаа.
Олон янзын будааны боовоороо алдартай мухлаг хүртэл хөлд дарагдсан харагдана. Хааны мэндэлсэн лус савдаг тайтгарч, тэнгэр хур бороогоор тасраадаггүй бэлэг эл сайн өдөр уг мухлаг нэгийг авбал нэг үнэгүй гэх арилжаа гаргажээ. Тэгэж л нэг муу жижиг мухлаг хавийн хөлд дарагдаад буй нь энэ буй за.
Харахад ч янзын сайхан харагдаж байлаа.
Улаан, шар, ногоон, цагаан.
Цэцэг, навч, луу, сар, туулай, хясаа гэх мэт нэн олон хэлбэр зүс, өнгө үнэртэй будааны боовны амттангууд өрөөтэй байх нь олон хүний нүдийг хужирлаж , арааны шүлсийг нь барж байв.
YOU ARE READING
윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋
Fanfiction✦「 Хаан эзэн бага хатан залах юм гэнэ.. Гэтэл мөнөөх хараалт Сү овогтоос хатан тодорчихжээ халаг гэж.. 」✦