1. Түүний дэвтэр (그녀의 일기)

1.1K 73 2
                                    

Намрын шаргал навчис газраар хөглөрөх үе. Сэрүүхэн бөгөөд зөөлөн салхи нүүрийг минь алгадах агаад хажуугаар өнгөрөх хүмүүс ажил сургууль руугаа яаран алхана. Харин би хоёр гараа халаасандаа хийн эмнэлгийн зүг алхах ба толгойгоо эгц дээш биш доош гудайлган явах нь тийм ч их нийтэч мөн өөртөө итгэлгүй байдгыг минь илтгэх байх.

-

Хүлээлгийн суудал дээр суугаад ээлжээ ирэх хүртэл утсаа гаргаж ирэн саяхан татсан шинэ тоглоомоо тоглон сууна. Удалгүй миний ээлж ирэн утсаа далд хийгээд суудлаасаа босвол хажууханд минь шар өнгийн тэмдэглэлийн дэвтэр хэвтэж байх нь тэр.

Нэгэнт миний сонирхол хөдөлсөн учир тэрхүү дэвтэрийг аван эхний хуудсыг нээн үзлээ. Эхний хэдхэн мөрийг л уншиж байтал өмнө минь хүн ирэв бололтой эмэгтэй хүн хоолойгоо засах шиг болоход цочин түүний зүг харав.

"Уучлаарай, дэвтрээ авж болох уу?"

Урт хүрэн үстэй, надаас 10 гаруй сантиметрээр намхан, дүрэмт хувцас өмссөн охин зогсох аж. Мөн тэрээр нүүрэндээ инээмсэглэл тодруулах бөгөөд хаана ч юм түүнийг харж байсан санагдав.

"А-аан ... энд байсан болохоор санаандгүй аваад уншчихлаа."

Би хурдхан шиг түүний дэвтрийг гарт нь атгуулсаар хажуугаар нь хурдан зөрж өнгөрлөө.

"Чи уншчихсан биз дээ? Ёнжүн?"

Гэнэт тэрээр ийн хэлэх нь тэр. Гайхалтай ... тэр миний нэрийг мэдэж байна!

"Ямартай ч дэвтрийг минь харж байсанд баярлалаа. Дараа уулзья!"

Түүнийг инээмсэглэн цааш явахад сая л бид адилхан дүрэмт хувцастай байгааг анзаарлаа. Тэгэхээр бид нэг сургууль байх нь ээ?

-

"Би ирлээ."

Би гэрийнхаа хаалгаар орж ирэн гутлаа тайлчихаад өрөөлүүгээ алхлан оров. Ээж "Чи ирэв үү" гэсээр өрөөнд орж ирэн намайг ширтэн зогсоход би цүнхнээсээ түүнд шинжилгээнийх нь хариуг гарган өгөөд компьютерээ асаалаа.

"Ашгүй дээ, шинжилгээний хариу сайн гарж."

"Та урт наслах болохоор битгий санаа зов оо! Хүний биед бага ч болов өөрчлөлт байнга явагдаж байдаг юм."

"Тэгсэн ч гэсэн, ямар нэг өвчтэй боллоо гэхэд эрт мэдвэл сайн биз дээ. Чи ахиад л тоглоомоо тоглох гэж байна уу? Ядаж сургуулиасаа ирээд хэдэн цаг ч болов утас, компьютерээсээ холдож болдоггүй юм уу?"

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now