6. Аялал (여행)

213 41 2
                                    

[Yeonjun's POV]

Гартаа цүнхтэй хувцас болон савтай ус зэргийг барьсаар автобусны буудал дээр сууна. Өнөөдөр тэнгэр үнэхээр цэлмэг байхын хажуугаар салхи багатай, нар дээрээс сайхан ээж байлаа. Тэгэхээр аялал сайхан болох нь ээ?

Хана өнөөдөр далай руу аялалд явна гэсэн бөгөөд мөн биднээс гадна тусгай зочид байгаа хэмээсэнд дотор минь сандралын түвшин дээд цэгтэй хүрч байв. Арай гэж түүнтэй чөлөөтэй харьцаж сурж байхад ахиад өөр гадны хүмүүстэй хамт байх нь.

Ийн бодолд автан уснаасаа уун сандралаа тайлж байх үед урд минь улаан өнгийн машин ирэн зогсоод цонхоо доош буулгахад дотор нь Сүжин гэх Ханагын найз сууж байх нь тэр. Тэрээр нарны хар шилнийхээ дээгүүр надруу муухай харах бөгөөд удалгүй машин дотроос "Ёнжүн аа, суугаарай!" гэх Ханагын дуу гарсанд би босон машинд орон суулаа.

Хана үсээ задгай тавьн дээгүүрээ цэцгэн хээтэй ягаан цамц өмссөн байгаа харагдав. Мөн машины жолоог нэгэн залуу барьж байх ба түүний хажууд Ханагын найз суун түүнтэй гараа хөтлөлцсөн байгаа харагдана.

Хана "Одоо та нар хоорондоо танилцах хэрэгтэй байх." хэмээн инээмсэглэн хэлээд урагш тэдний зүг заахад би амьсгаагаа аван "Ч-Чүэ Ёнжүн!" хэмээн хэлэхэд минь жолоо барьж явсан залуу:

"Чүэ Сүбин гэдэг. Сүжиний найз залуу. Намайг жолоо барьж байгаад битгий айгаарай, би коллежийн оюутан шүү!" гэсээр инээмсэглэн Сүжинрүү нүдээ ирмэв.

Би амандаа "Аан тийм үү" хэмээн чимээгүйхэн хэлээд биеэ барьн цонхоор гадаахыг ширтэхэд Хана "Сүжин аа!!" гэсээр түүний гарлуу нударлаа. Сүжин урт амьсгаа аван "Сүжин. Надтай хүндэтгэлгүй харьцвал үхнэ гэж мэдээрэй" хэмээн ширүүхэн хэлэв.

Би худлаа инээмсэглэн Хана руу сандарлын харц гарган харвал тэр ч мөн миний зүг "Тэр угын л ийм" гэсэн янзаар харна.

-

-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now