11. Ухаанаа алдсан (의식을 잃다)

196 36 2
                                    

Өглөө нар мандсаны дараа гудамжаар алхан явахдаа амьдралдаа бараг л анх удаа байна уу гэлтэй толгойгоо дээш эгц харуулан өөртөө итгэлтэй гэмээр алхана. Өмнө нь би үргэлж л доош харан алхдаг байсан ба өөртөө хэзээ ч итгэлтэй байж үзээгүй нэгэн. Мөн би видео тоглоом тоглож, өдрийг өнгөрөөдөг байсан ч одоо бол хамгийн сүүлд хэзээ тоглоом тоглосноо ч санахгүй байх юм. Гайхалтай, Чүэ Ёнжүн. Чиний өөрчлөгдөх цаг ирчихсэн бололтой.

Яван явсаар нэг мэдэхэд тодон гүүрний дэргэж ирсэн байлаа. Гүүрний зүг харвал нэгэн намхан охин цааш харан зогсох бөгөөд үсээ дээш боосон байгаа харагдав. Сайн харвал .. тэр Хана бололтой.

Намайг хажууд нь очин хоолойгоо засахад өнөөх охин эргэж харан миний зүг хараад инээмсэглэн мишээв. Тийм ээ, түүний хэнийг ч уярааж, өөртөө дурлуулж чадах энэ инээмсэглэл.

Хана "Өглөөний мэнд."

"Үс ээ яагаад боочихсон юм?"

"Яасан? Надад зохихгүй байна уу? Шинэ зүйл туршиж үзмээр санагдаад л .."

"Гэхдээ ... зохиж байна аа."

"Тийм үү? Тэгвэл ашгүй дээ." Хана ийн хэлсээр бид цааш алхан явлаа. Бид өнөөдөр дахин муурны кафе орохоор болсон юм. Үнэндээ сүүлийн үед надад муур өргөж авах бодол орж ирдэг болсон. Гэхдээ өөрийгөө ойлгохгүй нь, өөрийгаө яаая гэж байж муур авж тэжээнэ ч гэхшиг. Ёнжүн, зүүднээсээ сэрж үз!

-

Бид явсаар муурны кафены үүдэнд ирлээ. Биднийг ирэхэд кафе яг онгойж байсан бөгөөд эзэн бүсгүй ч хаалган дээрх тэмдэгээ эргүүлэн "OPEN" болгон өөрчлөв.

Кафед орсны дараа би Ханагын гадуураа өмссөн шаргал пальтог нь аваад өлгүүрт өлгөн дараа нь өөрийн гадуур хувцсаа ч мөн өлгөлөө. Ханаруу харвал тэрээр аль хэдийн хашлагын цаана байх муурнууд дээр очсон байх агаад тэднийг харсандаа баярлан элгэндээ наан үнсэнэ.

"Хана та хоёр дахиад иржээ. Уудаг юмаа авах уу?"

Захирал бүсгүйг ийн хэлэхэд би толгой дохин удаанаар Ханагын хажууд очин газар суув. Тэрээр мөн л урьдын адил муурнуудын нэрийг зааж тэдэнтэй ярьлцан, удаан хугацаанд ирж чадаагүй дээ уучлалт гуйна.

"Ноён Эрик, чи үнэхээр их таргалчихаж ээ. Турахгүй бол болохгүй юм байна даа. Харин Хэпи! Чи үнэхээр эгдүүтэй болчихож. Юу идэхээрэй ийм эгдүүтэй болдог байна аа!"

Би түүнийг шоолон амандаа инээсээр "Тэд ойлгохгүй нь мэдээж. Яагаад галзуу хүн шиг ингэж чанга яриад байгаа юм бол оо" гэхэд тэрээр миний хэлснийг сонссон бололтой надруу удаанаар харж байснаа нуруун дундуур минь цохиод авах нь тэр.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠDonde viven las historias. Descúbrelo ahora