12. Миний байх газар (내가있는 곳)

156 33 4
                                    

[Hana's POV]

Гэртэй орж ирсний дараа гутлаа тайлан дээш шатаар удаанаар алхсаар өрөөндөө орлоо. Гадуур хувцасаа тайлан, унтлагынхаа хувцсыг өмсөж байтал өрөөний хаалгыг гаднаас нь тогшин ээж ороод ирэв.

Ээж "Хонгор минь, юм идэх үү?"

Би инээмсэглэн "Үгүй дээ. Өлсөхгүй байна" хэмээн хэлээд орон дээрээ очин суун түүний зүг харлаа.

"Миний нойр хүрээд байгаа болохоор .. ээжээ сайхан амраарай."

Ээж миний хажууд ирэн духан дээр минь үнсээд "Сайхан амраарай" хэмээн хэлээд өрөөнөөс гаран явлаа. Түүнийг явсны дараагаар би өрөөнийхөө бүх гэрлийг унтраан хөнжилдөө орон хэвтэв.

"Би чамайг дараа жилийн анхны цаснаар надтай байгаасай гэж хүсэж байна."

Гэнэт толгойд минь Ёнжүний хэлсэн үг бодогдоно. Хэрэв би дараа жил хүртэл амьд байхгүй бол? Хэрэв ... би түүнд амлалтаа биелүүлж чадахгүй бол? Бурхан минь, энэ миний хувьд амьдралдаа мэдэрч байсан хамгийн том галзуу мэдрэмж байх. Тэр .. үгүй ээ, би түүнд таалагддаг юм болов уу? Тийм болоод тэр надаас ингэж хүссэн болов уу? Эсвэл тэр зүгээр л намайг урт удаан амьд байлгахыг хүссэн байх. Тийм ээ, яг тэгж л таарна. Гэхдээ хамгийн гол ойлгомжтой зүйл гэвэл ! Дараа жил хүртэл би заавал амьд байх ёстой.

-

Нэг мэдэхэд нойр минь намайг ялан дийлжээ. Шөнө зүүдэндээ дарагдан унтаж байх үедээ гэнэт бие минь тавгүйрхэн бага багаар өвдөлт өгж байгааг мэдрэв. Цаг хугацаа минут, секунд тутмаар өнгөрхийн хэрээр өвдөлт нь улам ихсэн намайг дуу алдуулж, уйлахад минь хүргэнэ. Хөлс минь байдгаараа хацар, арьсыг минь даган урсах агаад унтаж буй ор харин тэр чигтэй нойтон орчинг бүрдүүлсэн байв. Мөн өвдөлт ихсэх тусам би улам л элгээ тэврэн хэвтэх бөгөөд яг л усны дун шиг дугуйран хэвтэх аж.

Удалгүй өрөөнд минь аав, ээж хоёр орж ирсэн бололтой орны минь хажууд хүмүүс суун намайг сэрээх гэж оролдож байлаа. Хамгийн аймшигтай мөн хамгийн хэцүү зүйл нь гэвэл би яг одоо нүдээ нээж чадахгүй нь. Зүгээр л өвдөлтөө тэсвэрлэн, үүнийг хурдан намдаах нь л миний одоо хүсэж буй хамгийн чухал зүйл. Гэвч үүнийг хүсээгүй байсан ч би нүдээ нээж чадахгүй нь.

-

Хүнд даасан зовхио арай хийн нээвэл гэрэл гэгээтэй цэвэрхэн орчин намайг угтан авлаа. Ухаан санаа минь орон гаран байх агаад хажууд эргэн тойрноо харвал зүгээр л бүх зүйл цагаан харагдав. Энэ диваажин юм болов уу?

Нүдээ ахин удаанаар аниад буцаан нээвэл саяны орчин тэс өөр болон хувирав. Миний дээр цагаан тааз байх ба хажууд тийш харвал хөшгийг нь нээж гаднаас нар "ээх" гэгээлэг орчин угтана. Тэгэхээр энэ диваажин биш эмнэлэг байж.

Бага зэрэг урам хугармаар ч бага зэрэг баярлам.

"Өө, Хана сэрчихсэн үү?"

Аав миний хажууд сууж байх агаад одоог хүртэл миний гарнаас барьсан байх нь түүнийг хэр их надад санаа зовсонг нь илтгэх байх.

"Уучлаарай, аав аа. Таны санааг үргэлж зовоодогт."

Аав дулаахан гараараа миний толгойг илэн инээмсэглээд "Үгүй дээ, аавыгаа л уучлаарай. Чамайг эрүүл төрүүлж өгөөгүйд" хэмээн хэлэхэд нь нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байгаа харагдлаа.

-

Үдээс хойш болсон хойно өрөөнөөсөө гаран удаанаар алхсаар булангын цаана эмч болон ээж хоёрыгоо хоорондоо ярьлцаж байгааг харан хажууд нь сэмээрхэн очоод яриаг л анхааралтай сонсож эхлэв. Тэд юуг ингэтлээ нухацтай ярьж байгаа юм бол?

Эмч "Тэгэхээр .. та ч гэсэн мэдэж байгаа байх. Ханагын бие өдөр ирэх тусам муудаж байна. Бид түүнийг энэ янзаараа хэр удаан тэсч үлдэхийг ч мэдэхгүй нь. Үнэндээ сүүлийн үзлэгээр тэрэнд хэдэн сарын хугацаа үлдсэнг таньд хэлсэн шүү дээ. Гэхдээ яг одоогын байдлаар бол .. түүнд сар хүрэхгүй хугацаа үлдсэн бололтой."

Түүнийг ийн хэлэхэд ээж чангаар уйлан газар сөхрөн уналаа. Надад үнэхээр сар хүрэхгүй хугацаа үлдсэн гэж үү? Үнэхээр ... хөөс болон замхрах тэр өдөр өнөө маргаашгүй болчихсон гэж үү?

Ким Хана, чи өмнө төрөлдөө дэндүү муу замаар амьдарч. Тийм болоод л одоо ийм байдалтай байгаа байх. Муу өөдгүй охин! Бусдыг хүртэл тэнэг өөрөөсөө болж уйлуулж, зовоож, шархлуулж байна!

Тэдний яриаг сонссоныхоо дараа гартаа залгасан дуслаа барьсаар тэднээс аль болох холдхыг хичээн хурдан алхана. Мөн чангаар уйлахгүйг хичээж амаа гараараа дарсан байх агаад би яг одоо өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлийг дийлж чадахгүй нь. Зүгээр л ... хэн ч миний энэ их айдсыг мэдэрч бас тайлбарлаж чадахгүйг би сайн мэдэж байна.

Эцэс төгсгөлгүй урсах миний халуун нулимс болон хаашаа явахаа одоог хүртэл тодорхойлоогүй миний хоёр хөл. Зүгээр л нүдэнд харагдсан зүгрүүгээ өөрийн мэдэлгүй алхана.

Author's note: Дуусах ч дөхөж байна даа

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Author's note: Дуусах ч дөхөж байна даа .·´¯'(>▂<)´¯'·.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon