13. Намайг өөрчлөх нь (나를 바꾸다)

186 39 3
                                    

Yeonjun's POV

Толгойд минь эргэлдэх түүний тухай үй олон бодол болон төсөөлөл. Тэр одоо юу хийж байгаа бол? Өглөөний цайндаа юу идсэн бол? Бие нь ойрд өвдөөгүй байгаа?

Энэ их бодлыг минь тасалдуулан сургуулийн хонх дуугарлаа. Энэ нь өнөөдрийн хичээл дуусаж сургууль тарж байгаагын илрэл юм.

Би цүнхээ аван нэг мөрөндөө үүрээд Ханагын ангийг чиглэн алхлаа. Өөдөөс минь тэдний ангийн хүүхдүүд мөн л цүнхээ үүрэн гарж ирэх бөгөөд хамгийн сүүлд Сүжин чихэвчээр дуу сонссоор гарч ирэв.

Намайг харсан даруйд түүний харц өөрчлөгдөн, чихнээсээ чихэвчээ салган авлаа.

"Яасан? Ямар хэргээр энд ирээв?"

"Х-хана? Хичээлдээ ирээгүй юм уу?"

"Тийм ээ. Уг нь саяхан эмнэлгээс гарсан гэсэн ч ханиад хүрчихсэн гэсэн."

Түүний хэлэхийг сонсоод санаа минь зовниж эхэллээ. Тэр .. яагаад ханиад хүрчихсэн юм бол оо? Эсвэл дахиад бие нь муудсан юм болов уу? Яадаг ч байсан энэ сайн зүйл биш нь ойлгомжтой.

Намайг шууд л буцан эргэхэд Сүжин гарны бугуйнаас минь чанга базан авлаа.

"Байз, Хана та хоёрын дунд юу байгаа юм? Юу байгаа болоод чи ингэж санаа зовоод байгаа юм бэ?"

"Ю-юу ч биш ээ! Би .. ажилтай байснаа мартчихаж."

Түүний гарыг зөөлхөн тавиад шатруу гүйх үед Сүжин араас "Ямар нэг зүйл нуусан байвал тэр цагт өөрийгөө үхсэнд тооцоорой" хэмээсээр чанга хашгиран үлдлээ. Тийм ээ, хэзээ нэг цагт би чиний гарт үхэх нь ойлгомжтой.

-

Ухаан мэдрэлгүй явган замаар гүйсээр Ханагын байх эмнэлгийн үүдэнд ирэн урт амьсгаа аван, амьсгаагаа дарсаар хүлээн авах дээр нь очин асуулаа.

"К-Ким Хана? Аль өрөөнд байгаа бол?"

-

Цахилгаан шатанд суух гэсэн ч дэндүү их хүнтэй байсан тул тэсэлгүй явган шатруу очин дээш шатаар гүйж эхлэв. Түүний байх давхарлуу ойртох тусам эмэгтэй хүний мэгшин уйлах дуу сонсогдсоор байсан бөгөөд яг тэр давхарт ирэхэд шатан дээр цагаан хувцастай охин уйлан сууж байх нь тэр. Хар урт үс болон туранхай, жижигхэн бие ... Тэр Хана байна!

"Хана? Энд юу хийж?"

Гартаа залгасан дуслаа барьн сууж буй Хана шууд л босож ирэн намайг тэврэн авсаар чангаар уйлж эхлэх нь тэр. Өмнө нь хэзээ ч түүний ийм сул дорой байдлыг харж байгаагүй надад эвгүй мэдрэмж төрөхийн хажуугаар түүнийг өрөвдөж байлаа. Яагаад ... яагаад тэр ийм өвчтэй болчихсон юм бэ?

"Хана? Юу болсон юм бэ? Бие нь илүү их өвдөөд байгаа юм уу? Надад хэлж болохгүй зүйл юм уу?"

"Хана? Юу болсон юм бэ? Бие нь илүү их өвдөөд байгаа юм уу? Надад хэлж болохгүй зүйл юм уу?"

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

"Би төрөх хэрэггүй байсан юм."

Тэрээр ийн зөөлөн хэлээд ахин мэгшин уйлав. Тэр үнэхээр их шархалжээ.

"Юу гэсэн үг вэ, Хана?"

"Би төрөөгүй байсан бол хүмүүс надаас болж хэн нэгэнд санаа зовж, цагаа хий дэмий үрэхгүй байх байсан юм."

"Үгүй ээ.." би Ханаг өөрөөсөө холдуулан, хоёр мөрнөөс нь зөөлөн бариад нүдрүү нь эгцлэн харав. Түүний муур шиг өхөөрдөм хоёр нүд нь уйлсанаас болж улайн хавдаж, нулимсаар дүүрсэн байх аж.

"Харин ч чи төрсөн нь бусдад аз жаргалыг бэлэглэсэн. Чи төрсөн болохоор аав ээж чинь аз жаргалтай болсон. Бас Сүжин? Чи байгаагүй бол Сүжинийг номхоруулж чадах хүчтэй нэгэн байхгүй байх байсан юм."

Намайг түүнрүү мишээхэд тэрээр нүдэн дэх нулимсаа гараараа шувтран арчлаа.

"Бас Ким Хана гэх хэнээс ч айж эмээдэггүй, шудрага охин байгаагүй бол би ч ингэж өөрчлөгдөхгүй байх байсан юм. Тиймээс чи бол бурхнаас бидэнд ирсэн бэлэг!"

Тэрээр бага зэрэг инээмсэглээд "Чи өөрчлөгдсөн юм уу? Би чамайг өөрчлөгдсөн гэж бодохгүй байна." хэмээлээ.

"Чи л харж чадахгүй байгаа болохоос би өөрийгөө өөрчлөгдсөн гэдгийг мэдрээд байгаа шүү! Алив явцгаая, ээж аавын чинь санаа зовж байгаа байх."

Ханагын дуслыг гартаа барьн, түүнийг нөгөө гартаа түшин түүний хэвтэж буй тасагруу алхаж эхэллээ. Тэр тайвширсан бололтой урт амьсгаа аваад инээмсэглэн миний зүг хараад "Миний нүд их хавдчихаж уу? Ахх, хэрэггүй уйлдаг байжээ. Царай муутай болчихлоо." хэмээхэд нь би зөрүүлэн түүнрүү инээв. Тийм ээ, энэ чинь л миний мэдэх сэргэлэн охин Ким Хана шүү дээ.

Намайг хэн өөрчилж чадна гэж? Би өдөрт гудамжаар явахдаа хэдэн мянган хүнтэй таардаг ч тэдний аль нь ч намайг өөрчилж чадахгүй. Харин намайг өөрчилж чадах цор ганц хүн нь Ким Хана юм. Тийм ээ, тэр л намайг зөвхөн өөрчилж чадна.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠDonde viven las historias. Descúbrelo ahora