14. Хар тамхи (의학)

140 32 1
                                    

Хичээл тарсан даруйд дэлгүүрээстор дүүрэн амттангууд аваад эмнэлэг рүү алхаж эхлэв. Мөн Ханаг уйдаахгүйн тулд гэрээсээ хэд хэдэн тоглоом авчирсан бөгөөд нэг гартаа уут дүүрэн амттан болон тоглоомууд барин нөгөө гараараа утсаа ширтэн алхана. Хана залгахгүй юм байх даа? Хичээл тарсныг мэдсээр байж яг одоо залгах ёстой юмсан ...

Хуучин өдрүүдэд миний хувьд утаснаасаа тэсэн ядан хүлээдэг байсан мэдэгдэл гэвэл миний тоглодог видео тоглоомуудын шинэ хувилбар гарсан гэх мэдээлэл байдаг байсан. Харин эдгээр өдрүүдэд бол би утаснаасаа мэдэгдэл биш ганц л юмыг хамгийн ихээр хүлээдэг болж. Тэр нь Ханагаас ирэх дуудлага юм.

Хана ирснээс болж миний амьдрал "хуучин өдрүүд" , "эдгээр өдрүүд" гэх хоёр хэсэгт хуваагдах болжээ. Гэвч сайн бодоод үзвэл "Хана-гын өдрүүд" ч гэж байгаа юм байна. Тийм ээ, энэ өдрүүдээс би Ханагын өдөрт хамгийн дуртай.

Эмнэлгийн кордороор алхан явсаар Ханагын өрөөнд орж ирэхэд түүний аав гадуур хувцасаа өмсөн, гарахад бэлэн болсон байгаа харагдав. Тэрээр хаалга онгойлгосон даруйд надруу харах бөгөөд удалгүй "Ханагын найз уу? Өнгөрсөн удаад бас ирсэн байх аа?" хэмээн хэлээд хоолойгоо засан миний хажууд ирэн зогслоо.

"А-аан тийм ээ.. хоёр хоногын өмнө ирсэн."

"Мм, би ажилруугаа явах болчихсон болохоор .. Ханад санаа зоволтгүй боллоо. Та хоёр цагыг сайхан өнгөрөөгөөрэй. Ямар нэг яаралтай хэрэг гарвал тэр улаан товчлуур дээр дарахад болно. Түргэн тусламжийн товч л доо. Бас миний дугаар Ханагын ширээний буланд бичээстэй болохоор шууд надруу залгаарай. Тэгээд хоолны хувьд..."

Түүнийг үргэлжлүүлэн ярьх үед Хана орноосоо босож ирэн бидний зүг инээмсэглэн харсаар "Аав аа, тэр бүгдийг мэдэж байгаа. Бас та явж болно. Яаралтай гэсэн биз дээ?" гэхэд түүний аав урт амьсгаа аван хаалгаар яаран гарав.

Намайг ууттай зүйлсээ барьсаар орж ирэхэд Хана мөн буйдан дээрээ очин суугаад миний авчирсан зүйлсийг сонирхон харах ажээ.

"Үнэндээ аав ээжээс илүү юманд санаа зовдог юм."

"Тийм бололтой. Сая харчихлаа."

"Ингэхэд юу авчирсан юм? Энд их уйтгартай болохоор чамайг ирэхийг хүлээж байлаа. Чи мэднэ шүү дээ. Миний үеийн хүүхдүүд ч байхгүй, өдрийн бүтэн орондоо хэвтээд, цонхоор гадаахыг ширтэнэ."

Тэрээр шанаагаа тулан миний ууттай зүйлсрүү харна. Би ч ууттай зүйлсээ эхнээс нь эхлэн гаргаад ширээн дээр өрөн тавьв.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now