7. Бас нэг амлалт (또 다른 약속)

200 40 7
                                    


Далайн эргээр алхан явсаар нэгэн шүрэн хадны дээр ирэн суув. Хана салхийг сөрөн далайн зүг ширтэх бол би түүний энэхүү гэнэхэн бөгөөд ус мэт тунгалаг нүдыг нь ширтэнэ. Дэндүү үзэсгэлэнтэй юм ... гэвч энэ хэнд ч гэмгүй бяцхан охиныг удахгүй тэнгэрт хальна гэж бодоход дотор минь муухайрч эхлэв. Тэрэнд ямар ч буруу байхгүй байхад яагаад заавал түүн шиг ийм охинд муухай өвчин заяасан юм бол?

-

"Одоо дээрдсэн биз дээ?"

Би сулхан дуугаар түүнээс асуухад тэр инээмсэглэн толгойгоо дохьлоо. Тийм ээ, би түүний энэ инээмсэглэлд дуртай болж байх шиг байна.

"Ашгүй дээ."

"Ёнжүн аа, хэрвээ анхны цас ороход би амьд байвал тэр үед уулзах уу? Цаснаар гадаах сандал дээр суугаад халуун шоколад уух нь миний бас нэг хүсэл!"

Үнэндээ түүний энэ их хүсэлд төгсгөл үгүй бололтой. Одоо ч бас би түүний нэг хүслээр энд ингээд сууж байна. Гэхдээ .. хүний хүсэл биелүүлнэ гэдэг тийм ч муу эд биш юм гээч!

"Тэгье ээ, би ямар чамд үгүй гэж хэлж чадах биш! Үгүй гэсэн ч шөнөжин зурвас бичиж намайг унтуулахгүй гэдгийг чинь мэдэж байна."

Тэр энэ удаад чангаар инээгээд "Тэр үед би чамд их төвөг удсан бололтой, гэхдээ чи үнэхээр жинхэнэ ЭР ХҮН юм аа!" хэмээснээ шүрэн хадан дээр босон зогсоод "ЧҮЭ ЁНЖҮН БОЛ ЖИНХЭНЭ ЭР ХҮН!" хэмээн хашгирах нь тэр. Би гайхан босоод түүний амыг гараараа таглан "Чи галзуураа юу! Чимээгүй байгаач!" гэв.

-

Цаг нилээн орой болсон байсан тул бид буцан модон байшиндаа хүрэн ирлээ. Хаалгаар орж ирэхэд бидний өөдөөс Сүжин Сүбин хоёр ширтэн зогсох нь тэр. Сүбин миний зүг эрхий хуруугаа гозойлгох бол Сүжин харин муухай харцаар миний зүг шидлэнэ.

Хана "Бас яачихаа вэ? Бид салхилж болхоо байчихсан юм уу?" гэхэд Сүжин "Эр хүн? Жинхэнэ эр хүн гэл үү, Ёнжүн гуай?" хэмээхэд Сүбин түүний цаана инээдээ барьж ядан зогсох аж.

Би сандран "Ү-үгүй ээ, тэр зүгээр .."

Сүжин "Ким Хана, чи үнэхээр галзуурчихаж ээ!" гэж хэлчихээд цааш яван өрөөндөө ороход Сүбин мөн түүнийг даган явав. Тэд үнэхээр буруугаар ойлгосон бололтой. Одоо л Сүбинийг яагаад миний зүг эрхий хуруугаа гаргасныг ойлгох шиг боллоо.

-


Өглөө болж бүгд цайгаа уухаар гал тогооны ширээг тойрон сууцгаав. Сүжин өглөө эрт дэлгүүрээс өндөг болон гахайн мах гэх мэт зүйл авчирсан байсан бөгөөд Сүбин тэр бүгдийг нь бэлтгэн тавьсан байлаа. Бид бүгд цайгаа уухдаа бэлдсэн байхад Хана л ганцаараа савхаа барьн хаанаас нь эхлэхээ мэдхээ байсан бололтой сууна.

Сүжин "Хана, идэхгүй юм уу?" хэмээн асуухад тэрээр цочин "Аан, одоо идлээ." гэсээр урд нь шарж тавьсан байсан өндөгийг голоор нь хуваагаад удаахнаар амандаа хийн зажлав.

-

Бид буцан Сөүлрүү үдээс хойш явхаар боллоо. Тэр болтол далай дээр ирсэнийх далайн усанд зугаацхаар болсон юм. Намайг өөрийн хувцасаа сольхоор өрөөнд орж ирэх үед Хана угаалгын өрөөнд байгаа бололтой ус зогсоо зайгүй урсаж байгаа нь сонсогдоно. Удалгүй хэн нэгний бөөлжиж байгаа гэмээр дуу сонсогдсонд миний санаа зовон угаалгын өрөөний хаалгыг тогшив.

"Хана, чи зүгээр үү?"

...

"Эм .. цүнхнээс эм аваад өг!"

Ханагын сулхан дуу надад сонсогдсонд би шууд л түүний цүнхийг очин онгойлгоход цүнх дүүрэн капсултай эм байх нь тэр. Бурхан минь ... би шууд л нэг эмийг нь сугалаад устай хамт аван угаалгын өрөө ороход Хана угаалтуур түшин сууж байх ажээ. Сандран очсоор түүнд эмийг нь уулган хэсэг харзнан хүлээхэд бидний өрөөний хаалга дуугаран Сүжин ороод ирэв.

"Бурхан минь, Хана чи яасан бэ?"

"Зүгээр ээ .. өглөөний цай надад тохирсонгүй бололтой. Дотор жоохон эвгүйрхсэн юм."

Хана дух болон хацраараа цувсан хөлсөө арчаад дороосоо босон түүний өөдөөс мишээж эхлэв.

"Тэр муу худалдагч надад муудсан өндөг зарсан байх нь ээ, яг одоо очиж алах болно! Хотын төвөөс зайдуу байдаг ч гэсэн яаж муудсан өндөг зарж чадав аа!!!"

Сүжин чанга дуугаар ийн хэлэхэд Хана инээмсэглэн "Зүгээр дээ, зүгээр л надад тохироогүй хэрэг. Гэвч таагүй зүйл мэдэгдэхэд бид яг одоо гэрлүүгээ харьх ёстой бололтой." хэмээхэд Сүжин толгой дохьн "Тэгье ээ, явцгаая. Сүбин ааа~?" гэсээр өрөөнөөс гаран гүйв.

-

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now