4. Санаандгүй (우연히)

231 48 4
                                    

"Ёнжүн аа?!?"

Сургуулийн хаалгаар орж ирэн явсаар яг ангийнхаа өмнө ирэх үед араас ийн хашгирах шиг болов. Мэдээж ойрын үед хамгийн их сонсож буй, эмэгтэй хүний дуу байсан учир хэн намайг дуудаж байгааг төвөггүйхэн таничихлаа.

Хана гараа даллан инээмсэглэсээр миний өмнө гүйн ирэв. Тэгээд хэсэг амьсгаагаа дарж байснаа "Сайхан амарсан уу?" хэмээн надруу мишээхэд бидний хажуугаар явж байсан хүүхдүүд гайхан бидний зүг харна.

"С-сайхан ... гэхдээ чи чимээгүй байж болохгүй юу? Намайг ичмээр байдалд оруулаад байна."

"Юу? Аан, чамайг харсандаа баярлаад чанга хашгирчихлаа. Уучлаарай *🤗*"

Хана удалгүй өөрийн цүнхнээсээ савтай зүйл гарган ирээд миний гаран дээр тавьх бөгөөд яг энэ үед бидний хажууд нэгэн өндөр охин ирэн зогсох нь тэр. Тэрхүү охинлуу харвал тэрээр мөн муухай харцаар надруу харж байлаа.

Хана "Өө, Сүжин аа? Сайхан амарсан уу?" гэсээр инээмсэглээд түүний гараас нь хөтлөн цаашаа явахад тэрхүү өндөр охин түүнд "Чи тэрэнтэй болзоод байгаа юм уу? Солиороо юу?" хэмээн хэлж байгаа нь надад мөн сонсогдов.

Зүгээр дээ, би энэ үгэнд гомдохгүй. Учир нь миний одоо байгаа байдал бол миний өөрийн сонгосон сонголт. Би бусадтай хөгжиж цугаацаж, нөхөрлөх биш утастайгаа хөгжилдөж, кибер ертөнцтэй нөхөрлөхийг сонгосон нэгэн.

[Hana's POV]

Ёнжүнтэй мэндэлчихээд Сүжинийг аван өөрийн ангируу явах үед тэрээр зогсоо зайгүй ярьж байлаа. Намайг Ёнжүнд ойртож бас янз бүрийн хэл аманд орооцолдож болохгүй гэх мэт. Тэр бол миний дунд ангиасаа хойш найзалсан сайн найз маань. Мэдээж тэр намайг өвчтэйг мэдэхгүй, мэдсэн ч гэсэн би түүнийг шархлуулах учир цаашид ч хэлэхгүй.

Сүжин "Хөөе, Ким Хана! Ухаан санаа чинь хаана яваад байгаа юм. Бас яагаад инээгээд байгаа юм бэ? Чи үнэхээр солиорчихож ээ. Ойлгохгүй байна уу! Тэр амьтан чинь гажиг!" гэхтэй зэрэгцэн би долоовор хуруугаа түүний уруулан дээр чагтлан тавиад, нүдрүү нь цоо ширтэн өгүүлэв.

"Чи нүдээ үзүүлэх ёстой бололтой. Нэгт тэр амьтан биш хүн. Бас миний найзыг битгий гажиг гэж хэл. Тэр ч бас миний найз учир чи түүнтэй найзлах нь зөв байх. Магадгүй чи үүнийг сүүлд ойлгоно гэж бодож байна. Надад түүн шиг үнэнч нэгэн хэрэгтэй байсныг"

Би түүнрүү өгөөмөр мишээгээд цааш алхан ангируугаа ороод суудалдаа суулаа. Удалгүй тэрээр миний араас орж ирэх бөгөөд нүдэнд нь гомдлын нулимс хурсан байгаа үзэгдэв. Мэдээж тэр миний хэлсэх үгэнд гомдсон байх. Гэхдээ энэ нь чи миний үнэнг мэдээд шархлахын хажууд юу ч биш гэдэгт би итгэлтэй байна.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now