15. Уучлаарай(미안해)

135 30 0
                                    

  Хичээлийн завсарлагаанаар сургуулиас гаран, биеийн тамрийн талбай дээр хөл бөмбөг тоглох хүүхдүүдийг хэсэг ажин суулаа. Би малгайтай цамцныхаа малгайг өмсөн суух ба хажуугаар өнгөрөх хүүхдүүд хажууд минь суух гэж байснаа бодлоо өөрчилсөн бололтой өөр газар очин сууцгаана.

Аргагүй дээ, хэн л энэ сургуульд орж ирсэн цагаасаа хойш үл үзэгдэгч шиг байсан нэгэнтэй ойртохыг хүсэх билээ. Харин Хана бол тэднээс өөр. Тэр намайг онцгой нэгэн гэж харсан болохоор надтай найзлахыг хүссэн.

Энэ удаад би өчигдөр орой болсон явдлыг бодон, инээмсэглэсээр урууландаа гараа хүргэв. Мөн тэр явдлыг бодох тусам зүрх минь хүчтэй цохилох аж.

Байз! Гэхдээ тэр намайг онцгой нэгэн гэж харсан бус, түүнийг эдгэрэшгүй өвчтэй гэдгийг нь би мэдсэн учраас л надтай найзалж байгаа шүү дээ. Чүэ Ёнжүн! Ухаан ор! Ханагын хөлний үзүүрт нь ч хүрж чадахааргүй байж, өөрийгөө их юманд бодож гэнэ.

  Уртаар санаа алдан, урдах зүйлсээ эгц харах үед малгайг минь хэн нэгэн доош буулгах нь тэр. Гайхан тэр хүн рүү харвал Сүжин байх аж.

"Хөөе, наймаалж минь. Ярьх зүйл байна."

"За?"

Тэрээр өөрийн нүүрээ надад ойртуулан, нухацтай царай гаргалаа.

"Хана-д юу болоод байгааг надад яг одоо хэл! Чи ганцаараа түүний найз биш! Хамгийн сайн найз минь надаас юм нуугаад байхад би хамгийн дургүй."

-

Ханагын хэвтэж буй өрөөлүү Сүжинийг даган алхана. Мөн Сүбин ч бас ирчихсэн байх бөгөөд тэр хоёр хоёул санаа зовсон байртай, хурдан хурдан алхаж байлаа.

Энэ үед би өөрийгөө зөв зүйл хийсэн үгүйд эргэлзэн, толгойдоо эргэцүүлэн бодов. Би үнэнийг хэлчихсэн болохоор Ханагын урам хугарах болов уу? Аль эсвэл түүний сайн найзын хувьд Сүжин энэ бүхнийг мэдэж байх ёстой юу?

Ханад их хугацаа үлдээгүй гэдгийг би мэднэ. Тиймээс түүний сүүлийн цаг хугацааг ч тэр, Сүжин түүнтэй хамт өнгөрөөсөн нь дээр болов уу.

Ханагын хаалгыг тогшиход тэрээр гартаа дусал залгуулчихсан өрөөнийхөө хаалгыг нээлээ. Хаалга онгойсон даруйд л Сүжин уйлан, түүнийг тэврэн авах бөгөөд Хана харин гайхсан аятай надруу харан, дараагаар Сүжинрүү харав.

"Сүжин аа? Яагаад байгаа юм бэ? Сүбин та хоёр муудчихсан юм уу?"

"Муу тэнэг! Яаж надаас нууж чадав аа!! Өөдгүй амьтан, сайн найзаасаа юм нуусан хүн сайхан газарт очно гэж бодоо юу? Гэхдээ одоо энэ чухал биш ээ. Миний бяцхан охин, дэндүү өрөвдөлтэй юм. Тэр их өвчнийг яаж ганцаараа даван туулдаг байна аа? Сайн найз нь ч байж би юу ч мэдээгүй явж л байдаг!"

Ханагын нүднээс гэнэт л нулимс урсан гарлаа. Мөн ямар ч нүүр хувирал үзүүлэхгүй байх агаад одоог хүртэл шоконд орсон чигтэй миний зүг харав.

Магадгүй ... би түүний урмыг хугалчихсан байх. Хэнд ч хэлж болохгүй, тэр нууц!

-

Нар жаргаж, тэнгэрийн хаяа улайрсан байх ажээ. Сүжин нулимсаа арчин, орон дээр суух Ханаг ахин тэвэрч аваад "Би маргааш хичээлдээ суухгүй шууд чам дээр ирнэ. Одоо надад хичээл чухал биш, чи л бодогдох болохоор.." гэхэд Хана Сүжиний нуруун дундуур чанга цохин авлаа.

"Галзуу минь, би ямар маргааш гэхэд үхчих гээд байна уу? Битгий ир, за юу! Хэрвээ ирэх юм бол би чамтай ахиж хэзээ ч уулзахгүй шүү. Харин хичээлээ битгий таслаарай, удахгүй дүн гарах гэж байхад."

Сүжин нулимстай нүдээр түүнрүү ширтэн "Ойлголоо" хэмээгээд гараа даллан Сүбинтэй хамт өрөөнөөс гаран одлоо.

Тэднийг явсны дараа өрөөнд зөвхөн бид хоёр үлдэв. Хана болон ... би.

Би гэм хийсэн хүн шиг түүнлүү эгцэлж харж чадахгүй байх бөгөөд тэрээр харин нухацтай царай гарган миний зүг ширтэж байлаа. Яг одоо би эндээс гараад зугтмаар байна!

"Хөөе, Чүн Ёнжүн! Чамд хэлэх үг байхгүй юу?"

"Айн? Аан .. тэр нөгөө .. Сүжин л намайг сүрдүүлсэн. Юу болоод байгааг хэлэхгүй бол намайг яаж ч мэдэх байсан болохоор .."

Эр хүн байж ингэж хэлж байгаадаа үнэхээр их ичиж байна.

"Уучлаарай. Чиний сайн найз болохоор мэдэж байх ёстой гэж бодсон юм аа."

Хана орноосоо босон сунайгаад, инээмсэглэн "Ашгүй дээ, би ч бас түүнд хэлмээр байсан юм. Даанч өөрөө хэлж чадахгүй байсан болохоор, чи хэлсэн нь сайн юм болж." хэмээх нь тэр. Гайхалтай, тэр үнэхээр гайхалтай охин юм.

Тэр анхнаасаа л үүнийг хэнд ч мэдэгдэхгүй байхыг хүссэн шүү дээ. Гэтэл одоо би ам алдаад түүний хэнд ч  хэлэхийг хүсээгүй нууцыг нь Сүжинд хэлчихсэн. Тэгсэн хэр нь ээ, тэр үүнийг уучилж чадаж байна. Ким Хана, чи бол миний мэдэх хамгийн өгөөмөр охин!

 Ким Хана, чи бол миний мэдэх хамгийн өгөөмөр охин!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now