10. Гараа дээшээ! (손 들어!)

199 35 4
                                    

[7 хоногын дараа]

Нэг мэдэхэд Хана эмнэлгээс гарахаар болжээ. Үнэндээ өчигдөр тэр эмнэлгээс гарсан бөгөөд өнөөдөр амралтын өдөр учир хамт гадуур уулзья хэмээн надад хэлсэн юм. Энэ нь мөн л түүний хүслийн жагсаалтын нэг ба Ханагын ахин нэг хүслийг биелүүлж өгнө гэж бодох тусам дотор минь догдлолын оч асах шиг л болж байна. Сүүлийн үед өөрийгөө яаж өөрчлөгдөөд байгаагаа үнэхээр мэдэхээ байлаа. Ким Хана, яагаад намайг өөрчлөөд байгаа юм бэ? Миний анхны хайр болохоор уу?

-

Орой нар жаргахаас өмнөхөн түүнтэй уулзах кафед ирэн дотогши орвол Хана цонх руу харсан суудалд суун тэмдэглэлээ хөтөлж байгаа харагдав. Намайг түүний хажууд очин хоолойгоо засахад тэрээр дэвтрээ хурдан гэгчинь хаан миний өөд инээмсэглэлээ.

"Өө, ирчихсэн үү? Юм уух уу?"

Би толгойгоо дохьн түүний хажуудах суудалд суув. Арван хоёр сар эхэлж байгаа учир гадаа сэрүү орсон байх агаад Хана ч мөн дулаахан хувцсандаа орсон байлаа. Дээгүүрээ ноосон улаан цамц өмсөн доогуураа хар богино юбка өмссөн байх аж.

"Тэгэхээр ... өнөөдрийн хүсэл чинь?"

"Аан тэр үү?" Хана инээмсэглэн цүнхнээсээ хоёр шиг тасалбар гаргаж ирэн ширээн дээр тавиад "Тоглолт үзнэ! Миний дуртай хамтлаг байгаа юм. Амьд хөгжмийн хамтлаг! Би тоглолтыг нь өмнө нь үзэж байгаагүй болохоор энэ миний хамгийн анхны амьд хөгжмийн тоглолтон дээр очиж байгаа явдал."

"Хөгжмөнд бас дуртай байх нь ээ?"

"Дуу хөгжимд дургүй хүн байдаг хэрэг үү? Тэгэхээр чи хөгжим сонирхдоггүй байх нь, тийм үү?"

Би мөрөө хавчин "Яахав .. PUBG тоглоомын завсарлагаанаар BlackPink гээд хамтлагын дуу явдаг л даа ... бусдаар ... мэдэхгүй юм."

"Хах, тийм дээ. Өөрийнхөө амьдралыг тоглоомоор хүрээлүүлчихсэн хүнээс ийм юм асуудаг би тэнэг юм байна."

Хана инээмсэглээд уснаасаа балган цонхоор гадаахыг ширтэнэ. Удалгүй бидний тоглолтруу явах цаг болоход тэрээр дэндүү их ус уусан учир ариун цэврийн өрөө ороодхьё гэсээр босон ариун цэврийн өрөө лүү гүйлээ.

Бараг 10 минут өнгөрсний дараа санаа минь зовон түүний араас очихоор шийдэн суудлаасаа босон явбал ариун цэврийн өрөөний үүдэнд Ханагын наана нэгэн залуу зогсон түүнтэй ярьж байх шиг харагдав. Бага зэрэг ойртон тэдний яриаг сонсохыг хичээхэд Хана намайг харсан даруйд инээмсэглэх миний хажууд ирэн зогслоо.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now