8. Лусыг дагина ба хөөс (인어와 거품)

192 46 6
                                    

[Hana's POV]

Гэдэс минь үй ихээр өвдөж, амнаас минь ямар ч чимээ үл гарна. Хэтэрхий их шаналал дунд энэ өвдөлтийг дааж чадахгүйн улмаас нэг ч дуу гаргаж чадахгүй байгаа минь энэ. Гэртэй ирсэн даруйд өрөөндөө орон хэвтэх бөгөөд ирсэнийг минь мэдсэн бололтой ээж хаалга тогшин өрөөнд орж ирэв.

Намайг харсан тэрээр шууд л орны минь хажууд өвдөглөж ирэн суугаад утсаа асаан түргэн дуудлаа. Тэгээд тэрээр миний нулимсыг болон хацар даган урсах хөлсийг минь арчих бөгөөд түүний зүг харвал нүдэнд нь нулимс хурсан байгаа үзэгдэнэ.

Би үнэхээр муу охин юм .... Надаас болж ээж минь сэтгэлдээ шаналаж, зовж байна шүү дээ.

-

Нэг нүдээ нээвэл би эмнэлгийн орон дээр хэвтэж байх ажээ. Хажууд минь сувилагч эгч байх бөгөөд тэрээр миний биенд залгасан төхөөрөмжийн үзүүлэлтийг дэвтэртэй тэмдэглэн авахдаа миний сэрсэнийг анзааран эмчийг дуудхаар өрөөнөөс гарав.

[Yeonjun's POV]

Хичээл тарсны дараа ангиасаа гаран алхах үед миний сэтгэлд нэг л хоосон мэдрэмж төрөн байгааг анзаарлаа. Яагаад тэгдэг билээ? Энэ үед хажуугаар минь эрэгтэй, эмэгтэй хоёр найзууд өнгөрөх бөгөөд энэ удаад л би анзаарсан бололтой гэнэт Ханаг бодож эхлэв. Байз? Гэхдээ яагаад би түүнийг санагалздаг билээ? Бурхан минь, тэр охин намайг яачихаа вэ?

Чүэ Ёнжүн золиг минь, сэрж үз!

Сургуулиас гаран алхах үед утас минь дуугаран гаргаж ирэн үзвэл Ким Хана байх ажээ. Яагаад ч юм миний нүүрэнд инээмсэглэл тодрон шууд л түүний дуудлагыг авав.

"Хичээл чинь тарчихсан уу?"

"Тийм ээ, гэхдээ чи хаана байгаа юм?"

"Би юу ... ммм .. ганцхан чиний л намайг олж чадах газар! Эмнэлэг дээр байна аа. Уйдаад байгаа болохоор чи энд ирж чадах уу?"

Эмнэлэг .. түүний хэлсэн энэ үгийг сонсоход зүрхний минь цохилт хурдсан шууд л замруу гүйн такси бариад эмнэлгийн зүг хөдөллөө.

-

Эмнэлгийн өрөөний хаалгаар гүйн орвол Хана цонхоор цааш гадаахыг харан зогсож байв. Мөн тэрээр эмнэлгийн хувцас өмссөн байх агаад гарт нь хэд хэдэн дуслын зүү хатгасан байх нь тэр. Бурхан минь ... түүнтэй уулзаагүй ганцхан л хоносон байхад тэр дэндүү их өөрчлөгдчихөж шүү дээ. Цовоо сэргэлэн байдаг нүднийх нь гал цог унаж, гунигтай харцаар солигдон бие нь дэндүү сульдаа болсон мэт харагдав. Харин ганц өөрчлөгдөөгүй зүйл гэвэл Ханагын гэгээлэг, ямар ч гэмгүй инээмсэглэл ...

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now