16. Үүрд баяртай. (영원히 안녕)

207 34 0
                                    

14 хоногийн хугацаа өнгөрч намрын сүүл сар эд дундаа оржээ. Хүмүүс дулаан польтондоо орж, малгай ороолтоо зүүн алхах бөгөөд кофе уун гудамжны сандал дээр суух намайг тэдний хэн нь ч үл анзаарна.

Байгаа орчин болгондоо үргэлж үл үзэгдэгч байсан намайг энд хүртэл анзаарахгүй байх нь ойлгомжтой хэрэг биз.

Утсаа асаан энэ долоо хоногын цаг агаарыг харвал баасан гарагт буюу одоогоос 3 хоногын дараа цас орно хэмээсэн байх аж. Энэ мэдээг харсан даруйд би кофегаа газар асган, баярлан босох бөгөөд хажуугаар явж байсан хүмүүс цочин, надаас дажин явцгаав. Тийм ээ, би энэ өдрийг л хүссэн. Учир нь Хана энэ өдрийг хамгийн ихээр хүлээсэн шүү дээ. "Анхны цас"

Би цүнхээ нэг гартаа барьсаар эмнэлгийн зүг хурдан гүйлээ. Ханад энэ мэдээг дуулгах үед түүнийг хэр их баярлан, намайг яаж тэвэрхийг тэсэж ядаж буй учир зүрх минь хүчтэй цохилох бөгөөд цохилт бүрт хэмнэлээ тааруулан хөл минь хурдан хөдлөх аж. Инээдтэй юм, би ахиад л түүнээс болж амьдралдаа хэзээ ч гаргаж байгаагүй сэтгэлт хөдлөлийг гаргачихлаа. Гэхдээ хамгийн сайхан зүйл нь гэвэл, би үүндээ харамсахгүй байна.

-

Ханагын өрөө рүү дөхөх тусам илүү чимээтэй болж байлаа. Хүмүүсийн хөл хөдөлгөөн мөн тэдний чанга яриа гэх мэт зүйлсийн чимээ ойртох тусам улам сонсогдох бөгөөд булан эргэн түүний өрөөний хаалгыг харах мөчид гарт минь байсан цүнх газар унав.

Эмч сувилагч нар тариа, дусал, зүрхний аппарат гэх мэт зүйлс барин гүйлдэх ба түүний өрөөний үүдэнд Ханагын ээж уйлан, харин аав нь эхнэрээ тэврэн тайвшируулах дүр зураг надад сэтгэлийн түгшүүрийг өгсөн юм.

"Х-Хана ... зүгээр биз дээ?"

Намайг тэдний хажууд очин зөөлөн дуугархад тэдний хэн нь ч үг үл хэлэв. Зүгээр л нулимстай нүдээр надруу ширтэх агаад үүнийг харсан надад "Тэр зүгээр биш байна." гэх бодол төрөх аж.

-

[Author's POV]

Бүх эд зүйлс цагаан өнгөтэй, мөн спирт тарианы эхүүн үнэр. Зарим хүмүүсийн очоод эрүүл болдог газар ч заримынх нь хамгийн сүүлийн мөчөө үддэг газар. Хэн нэгэн энэ хорвоод мэндэлж, ахин өөр нэгэн энэ хорвоог үднэ. Миний  бас чиний төсөөлж буй тэр газар энэ бол мөн.

  Амьсгалын аппарат зүүн орондоо хэвтэх Ханагын ээж нойтон алчуураар түүний гарыг нь арчих бөгөөд ойр хавийн замбараагүй болсон зүйлсийг Ханагын аав болон Ёнжүн хамтдаа цэгцлэх ажээ. Агааржуулагч мөн зүрхний аппаратны "тог тог" гэх дуу л өрөөг чимээтэй болгох бөгөөд тэдний хэнд нь ч уур амьсгалыг эвдэх бодол орж ирсэнгүй.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now