2. Эр хүн (상 남자)

317 55 3
                                    


______

Хичээл тарсны дараа цүнхээ нэг мөрөндөө үүрсээр сургуулиас гаран алхвал урдхан талд минь өнөөх охин цүнхээ урдаа барьн, газар ширтсээр цаг нөхцөөн зогсож байх аж. Түүний хажуугаар тоохгүй мэт өнгөрсөн ч тэр надтай ярьх нь ойлгомжтой тул би хажууд нь очин зогслоо.

"Өө, тарчихсан юм уу? Өдрийн хоол хамт идэх үү?"

"Юу?"

"Яасан бэ? Өлсөхгүй байгаа хэрэг үү? Тэгвэл ч муу даа. Өлсөхгүй байна гэдэг чинь чиний ходоод асуудалтай байна гэсэн үг!"

"Өршөөгөөрэй! Өөрөө надаас яг юу хүсээд байгаа юм бэ?"

"Чи миний нууцыг мэдэх цор ганц хүн!"

"Тэгээд?"

"Тиймээс би чамд тусгайлан хандах хэрэгтэй болно. Үүнээс хойш би бол чиний сайн найз! Гэхдээ чамд найзууд байдаггүй бололтой тийм үү?"

"Юу ч болж байсан би тэр нууцыг чинь хүнд хэлэхгүй! Бас надад найз ч хэрэггүй болохоор намайг таньдаг царайлхаа болино уу!"

Би түүнд шулуухан бөгөөд ойлгомжтой хэлчихээд хажуугаар нь зөрөн алхах үед тэр миний гарнаас барьн намайг зогсоох нь тэр. Тэгээд үргэлжлүүлэн

"Чи дутуу ойлгоод байх шиг байна. Үнэндээ намайг үхнэ гэдгийг гэр бүлээс минь өөр мэдэх хүн зөвхөн чи! Зөвхөн чи л мэдэж байгаа болохоор ... ядаж чиний хажууд өөрийнхөөрөө баймаар байна. Үхэх хүртлээ чамтай найзууд байж, аз жаргалтай баймаар байна."

Түүний үргэлж инээмсэглэдэг байсан царай одоо гунигт царайгаар солигдожээ. Тэрээр ийн хэлсээр доош харах бөгөөд хоёр гараараа миний гарыг барьсан хэвээр байв.

"Чи найзуудтайгаа байвал илүү жаргалтай биш гэж үү?"

"Тэдэнд үүнийг хэлж чадахгүй ээ. Хэрвээ тэгвэл мэдээж тэд сайнаар хүлээж авахгүй. Харин чамтай байвал өөр! Чи миний байгаа байдлыг мэднэ, бас намайг энэ чигээр минь хүлээж авах болно шүү дээ."

Одоо тэрээр миний өөдөөс мууран нүд гарган ширтэж байна. Тэр дэндүү хөөрхөн бас ... ийм гэнэн царай гаргаж байхад ямар ч эрэгтэй хүн байсан зөвшөөрөхгүй байж чадна гэж үү? Гэхдээ би бусдаас өөр. Тийм болохоор би зөвшөөрж болохгүй!

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠUnde poveștirile trăiesc. Descoperă acum