9.Нүд худал хэлэхгүй(눈은 거짓말하지 않아)

179 43 1
                                    

"Дараа жилийн анхны цас! Чи энэ жилийн анхны цас орох өдрийг хүсэж байгаа бол би дараа жилийн анхны цас орох өдөр чамтай баймаар байна. Энэ бол миний чамаас хүсэх хүсэл, Хана!"

---

"Бурхан минь, хамраас нь хүртэл цус гардаггүй хүүхэд яагаад эмнэлэгт хэвтчихэв ээ??"

Сүжин ийн хэлсээр яаран гүйн Ханагын байгаа өрөөнд орлоо. Харин Сүбин бид хоёр түүний араас удаанаар алхан орно. Биднийг ороход Хана өдрийн тэмдэглэлээ хөтлөн сууж байсан ба биднийг харсан даруйд дэвтрээ цааш хийн Сүжиний зүг инээмсэглэлээ.

"Хана, яагаад өвдчихсөн юм бэ? Тэр муу муудсан өндөгнөөс болсон уу?"

"Үгүй дээ, зүгээр л олгойгоо авхуулсан юм. Байдаг л нэг илүү ургасан олгой!"

Хана тоглоом хийн түүнрүү инээмсэглэхэд Сүжин Ханаг тэврэн авав.

Бид Ханагын бяцхан өрөөнд байх жижигхэн ширээг тойрон суун тоглоом тоглохоор шийдлээ. Сүбин, Хана, Сүжин, би гэх дарааллаар тойрон суух бөгөөд Сүбин ширээний голд байх хөзөрнүүдийг хуваарилан яаж тоглохоо тайлбарлаж байв.

"Тэгэхээр энэ тоглоом нь худлаа ярьдаг тоглоом. Өөртөө байгаа хөзрөө чангаар бүгдэд нь хэлнэ. Тэгэхдээ худлаа эсвэл зөв ч хэлсэн байж болно. Хэрвээ худлаа хэлж байгаад тэр нь баригдвал шийтгэл эсвэл хариулт хоёрын нэгийг нь хийх болно. Ойлгосон биз?"

Сүжин "Хурдан эхлье ээ, надад Сүбинээс асуух маш олон зүйл байна."

-

Эхний тоглолтон дээр Сүбин хожигдон Сүжинээс шийтгэл авахаар боллоо.

Сүжин "Шийтгүүл эсвэл хариул!"

Сүбин түүнээр тоглон "Ямар ч байсан хариулт биш! Шийтгэл."

-

Хоёр дахь тоглолтон дээр би хожигдон Ханагаас шийтгэл эсвэл асуулт авахаар боллоо. Хана яг миний өмнөөс харан суусан байсан учир бид бие биенрүүгээ харав.

"Асуулт!"

Намайг ийн хэлэхэд Хана бодож байснаа "Охинтой үнсэлцэж үзсэн үү?" хэмээн асуух нь тэр. Энэ үед чих минь халуу дүүгэж, дотор минь эвгүй гэмээр сонин мэдрэмж төрж байлаа. Мөн үүний хажуугаар өчигдрийн болсон үйл явдал гэнэтхэн бодолд минь буух нь тэр. Жижигхэн халуун зүйл намайг тэвэрч байсан тэр дүрслэл.

"Ёнжүн??" Сүбин ийн дуугарав.

"А-аан? Ү-Үгүй ээ ..."

Тэд бүгд гайхан удалгүй чанга инээцгээв. Харин би үл ойлгох харцаар тэдний зүг гайхан ширтэнэ.

Сүбин "Тоглож байгаа байлгүйдээ, Ёнжүн? Ийм том залуу болчихоод нэг ч охин үнсэж үзээгүй хэрэг үү?"

"Үнэхээр үгүй гээд байна! Хүнтэй ч болзож үзээгүй байхад яаж охин үнсэнэ гэж?"

Намайг ингэж хэлэхэд тэд бүгд дуугаа хураах нь тэр. Харин одоо би үнэхээр их ичиж байна! Яагаад заавал ингээд хэлчихэв дээ...

Удалгүй би "Үнэхээр гажиг юм байна" гэх Сүжиний сулхан ярьх яриаг сонсоод амжив. Үнэхээр тэр намайг гажиг гэж боддог бололтой. Гэхдээ, хүнтэй үерхэж үзээгүй байлаа гээд гажиг болдог хэрэг үү?

-

Сүжин, Хана хоёрыг салхилхаар гарсны дараа өрөөнд зөвхөн Сүбин бид хоёр үлдэв. Сүбин буйдан дээр суун миний зүг харах бол би хэлсэн үгнээсээ болж үнэхээр их ичсэндээ юу хийхээ мэдэхгүй сууна.

"Тэгэхээр .. чи Ханад сайн биз дээ?"

Сүбин ийн хэлээд халааснаасаа модон чихэр гаргаж ирэн амандаа хийв.

"Юу?"

"Чи амаараа худал хэлж болох ч нүд хэзээ ч худлаа хэлэхгүй. Түүнийг харахаар өөрийн эрхгүй инээмсэглэж, дуудлагыг нь хүлээж, үргэлж бодолд чинь орж ирж байгаа биз?"

Би хэсэг зуур бодолхийлснээ удаанаар толгойгоо дохьлоо. Харин Сүбин инээн цааш үргэлжлүүлэв.

"Тэгэхээр чиний анхны хайр байх нь. Би Ханаг удаан хугацаанд сайн мэддэг байсны хувьд, тэр яг л чамд тохирох сайн хүн. Чи дуугүй, өөрийн гэсэн нууц ертөнцтэй нэгэн бол Хана чамаас эсрэгээрэй эерэг бодолтой, үргэлж инээмсэглэж явдаг өөдрөг нэгэн. Тэгэхээр та хоёр яг л тохирох хүмүүс. Яг л соронзны хоёр туйл шиг!"

-

Цаг орой болж бид гэрлүүгээ харьхаар болов. Хана өрөөнийхөө хаалганы гадаа зогсон бидэнлүү даллах бол бид цахилгаан шатны зүг алхахдаа түүнрүү зөрүүлэн даллана. Тэр урьдын адил хайр татам инээмсэглэлээ тодруулах агаад энэхүү дүрслэлийг нь харсны дараа ахин зүрх минь хурдан цохьлож эхлэв. Үнэхээр ... үнэхээр ... сайн болчихсон бололтой.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now