5. Давсгүй хоол (소금없는 음식)

193 45 1
                                    

"Ёнжүн? Энд юу хийж байгаа юм?"

  Би сонирхсон харцаар түүнрүү харангаа инээмсэглэж байлаа. Яг л олон сар жил уулзаагүй найзыгаа харсан мэт. Уг нь хамгийн сүүлд түүнийг өглөөхөн харсан юмсан. Би түүнтэй ийм хэмжээний дотно болчихоогүй байлтай?

Ёнжүн өвөр дээрээ мөн эмэгтэй хүний хар цүнх барьсан байгаа харагдав. Тэгэхээр тэр энд ганцаараа ирээгүй байх нь.

"Аан .. тэр нөгөө .." түүнийг хэлж дуусаагүй байтал өөр нэг газраас "Ёнжүнаа, ээж нь болчихлоо. Явцгаах уу? Аав нь одоо онгоцны буудлаас ирж байгаа байх. Хоол хийх хэрэгтэй." гэсээр дундаж өндөртэй, үзэсгэлэнтэй нэгэн бүсгүй гарч ирэн түүнээс цүнхээ авах нь тэр. Магадгүй тэр түүний эгч нь байх. Үгүй ээ гэхдээ ээж нь гэж хэлсэн шдээ. Хөөх, үнэхээр залуухан юм гээч.

Түүний ээж надруу харцаа шилжүүлэн "Хараач ээ, ямар эгдүүтэй охин бэ? Манай Ёнжүний ангийн хүүхэд үү?" хэмээн хэлэхэд нь би түүнд бөхийн мэндлээд "Сайн байна уу? Ким Хана гэдэг" гэж хэллээ.

Ёнжүн удалгүй цүнхнээсээ өглөөхөн миний түүнд өгсөн хайрцгыг гаргаж өгөв.

"Хоолонд чинь баярлалаа. Гэхдээ дараа ахиж ийм зүйл битгий хийгээрэй."

Тийм ээ, би түүнд хоол хийж өгсөн юм. Би өөрөө халуун ногоотой мөн давслаг зүйлс идэж болохгүй болохоор түүнд талархалаа илэрхийлж ядаж өөрийн идэж чадахгүй хоолоо хийж өгсөн хэрэг.

Ёнжүний ээж "Хөөх, тэгэхээр манай хүүгийн найз нь байх нь ээ? Бүр хоол хүртэл хийж өгөөд л." хэмээн инээмсэглэн хэлэхэд нь би "Тийм ээ, их дотны найзууд шүү! Ёнжүн таньд хэлж байгаагүй бололтой. Гомдоод эхэлчихлээ." гэсээр хошуугаа унжуулан Ёнжүний янзыг үзхээр шийдлээ.

"Аигүү, муу золиг. Эмэгтэй найзыгаа гомдоогоод л. Хана гэсэн байх аа? Одоо дургүйцэхгүй бол манайд очиж хоол идэх үү? Манай Ёнжүн гэртэй ерөөсөө найзыгаа дагуулж ирж байгаагүй болохоор би чамайг дуртай дайлна шүү."

Залуу бүсгүйг ийн хэлэхэд Ёнжүн гайхан "Ээжээ??" гэсээр уулга алдаж байгаа харагдав.

"Мэдээж тэгэлгүй яахав, хоолоо идээгүй явж байсан юм."

-

Ёнжүний гэрлүү явах замдаа би ээжрүүгээ зурвас бичиж үлдээлээ. Магадгүй намайг түүнийг орхиод гэнэт хаа нэг тийшээ алга болчихвол гайхах байх шүү дээ. Байх шүү ч биш угаасаа гайхаж л таараа.

"Ээжээ, би найзтайгаа уулзхаар болчихлоо. Түрүүлээд харьж байгаарай."

-

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠDonde viven las historias. Descúbrelo ahora