3. Жагсаалт (명부)

270 57 0
                                    

"Намайг зөвхөн байгаагаар минь хүлээн авах хүн зөвхөн чи ... Хэрэв чи хүлээж авахыг хүсэхгүй бол би үнэхээр их гуниглах болно."

_____

Хичээл дуусаж, сургуулийн хонх дуугарахтай зэрэгцэн цүнхээ нэг мөрөндөө үүрсээр, гадуураа өмссөн малгайтай цамцныхаа малгайг өмсөн ангиасаа гаран алхана. Өглөө гэрээс гарахад гадаа дэндүү бүрхэг байсан тул гадуураа малгайтай цамц өмссөн хэрэг.

Ангиас гаран явсаар шатны хажууд ирэхэд Хана хана түшин зогсож байх бөгөөд намайг ирсэнийг мэдэн тэр дороо л миний хажууд ирэн зогсоод, надруу инээмсэглэлээ.

Хана "Тарчихсан болохоор одоо завтай биз дээ? Өнөөдөр заавал надтай хамт явна шүү. Гэхдээ нэг гунигтай зүйл байна л даа .." гэсээр цонхоор гадагш харах бөгөөд түүнийг даган гадаахыг харвал гадаа бороо орж байгаа харагдав.

"Тэгэхээр парк орох худлаа болох нь ээ. Хмм ... тэгвэл кино үзэж болох юм байна. Эсвэл муурны кафе орох уу? Чи мууранд дуртай биз дээ? Дургүй байсан ч дургүй гэж надад битгий хэлээрэй дээ, алив явцгаая."

Хана шууд л миний урд гарсаар шатаар доош уруудан явлаа. Тэгж явахдаа өнөөдөр хичээл дээрээ ямар байсан мөн өөрийнхөө найзуудын тухай зогсоо зайгүй ярьж байв.

Сургуулиас гарж ирэхэд тэрээр гэнэт шүхэр гаргаж ирэн миний дээр барьх бөгөөд "Явцгаая!" гэснээ инээмсэглээд түрүүлэн алхах аж. Би итгэж өгөхгүй нь ... танилцаад удаагүй хөөрхөн охинтой хамт нэг шүхэр доор алхаж явна гэдэгтэй.

Автобусны буудалруу алхаж байх үед тэрээр бага зэрэг ёолох бөгөөд гар нь өвдсөн бололтой өөрсдийнхөө дээр барьж байсан шүхэр нь миний толгойг цохьн үсийг минь зулгааж байв.

Би түүнрүү харан "Гар чинь өвдөө юу?" гэхэд тэр инээмсэглэн "А-аан, зүгээр дээ. Би чиний хүндэт цагнаас чинь зээлдэж байгаа болохоор иймхэн зүйлийг ч хийх хэрэгтэй шүү дээ" хэмээхэд би түүний гарнаас шүхэрийг нь зөөлөн авав.

Үнэндээ тэр надаас 10 гаран сантиметрээр намхан шүү дээ. Тиймээс ч миний дээр шүхэр барьж явахад хэцүү байх нь ойлгомжтой.

Тэрээр хэсэг гайхан ард минь хоцрох бөгөөд би шүхрээ барьсаар түүнрүү дөхөн очив.

"Яасан? Явахгүй юм уу?"

"А-аан, м-мэдээж явалгүй яахав!"

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠDonde viven las historias. Descúbrelo ahora