17. Зохиогч миний хэлэх үг.

209 28 0
                                    

Сайн уу? 1 жил гарангын хугацаанд мартан, санан сэтгэл гаргаж бичсэн бяцхан бичвэрийг минь уншсанд хамгийн түрүүнд талархаж байна. Би гэдэг нь энэ хугацаанд ЭЕШ-н бэлтгэл, ковидын үеийн сэтгэл санааны байдал, төгсөх ангийн сурагчийн дарамт, депресс, сэтгэл гутрал гэх мэт зүйлсийг даван туулахдаа өөрийн зарим бичвэрүүдээ unpublish хийж байсан удаатай. Тэрхүү бичвэрүүд дунд ч бас энэхүү бичвэр маань байсан бөгөөд удалгүй буцаан нийтэлж эхэлсэн юм.

Юуны өмнө сэтгэл санаагаар дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа.
Үл үзэгдэгч шиг амьдарч ирсэн зожиг залуу Ёнжүн болон сэргэлэн цовоо боловч урт удаан амьдрах тавилангүй байсан Хана хоёрын учрал, мөн энгийн бяцхан охин зөрүүд залууг хэрхэн өөрчилж буй талаар бичвэрт минь өгүүлдэг билээ. Гэвч тэдний төгсгөл хэн бүхэнд таалагдаагүй, бас бичээч миний хувьд ч таагүй байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх.

Үргэлж сайхан төгсгөлтэй бичвэр бичдэг ч энэ удаад арай өөр төгсгөлтэй байхаар төлөвлөсөн минь энэ байлаа.

Хэлэх гэсэн зүйл минь бол өдөр бүрийг хэн нэгний сүүлчийн өдөр юм шиг өнгөрөөж байгаарай. Тэдэнд аз жаргалыг мэдрүүлж, инээмсэглэл бэлэглэдэг байгаарай! Бид бусдыг хэзээ энэ орчлонг орхиод явахыг мэдэхгүй шүү дээ. Өглөө инээмсэглээд сууж байсан хүн орой гэхэд байхгүй болохыг хэн ч үгүйсгэхгүй...

За ингээд миний хэлэх хэдхэн үгс маань дууслаа, би нь үргэлж та нартай хайртай байдаг шүү!

Бас хэрвээ одоог хүртэл миний хаягыг дагаж амжаагүй байгаа бол, дагаарай😊✨💕


-CoolOmmae 2021.10.07.

Stay with me |  ⷭ ͪ ͦ ͥ  ꙷ ͤ ͦ ᷠ ᷯ ͧ ᷠWhere stories live. Discover now