-12-

395 19 1
                                    

<Хисолын талаас:>

Өглөө босоход Бэкхён миний орны хажууд сандал дээр гараа дэрлээд унтаж байв. Би ажуурхан босоод нэг л зүйл бодонгоо ор налан суулаа. Үнэндээ миний бодолд юу ч орж ирэхгүй байна.
Хамаатан садан минь яаж шуухан байгаа болдоо. Намайг хайж байгаа болов уу? Магадгүй тэр Шиүмин намайг үхчихсэн гээд хэлчихсэн биз.

Бэкхён:Сэрчихсэн юм уу

Би:ммхн чи яагаад энд унтаж байгаа юм?

Бэкхён:Чамайг хамгаалах ёстой болохоор.

~
Өглөөний цайн дээр өөр залуус бас нэмэгдсэн байв.
Байдаг л хэдэн зүйл ярьж инээлдэн өнгөрөөв. Би ганц эмэгтэй бололтой гэсэн чинь хоол дууссаны дараа гаднаас Чэний эхнэр хүүхэд гэх хүмүүс орж ирлээ.
Чэн.эхнэр:Аан сонссоон тайван байж болно *инээх*

Би:Баярлалаа гэж хэлэн аяга таваг бөөгнүүлж аваад угаахаар бослоо. Шиүминтэй байхад гэрийн ажил хийдэггүй байсан. Энэ нь их л муу байж дээ. Одоо би яаж хоол хийхээ хүртэл мартчихаж. Аяга тавагаа нэг нэгээр нь нямбай гэг чинь угааж тавьчихаад буцан надад өгсөн өрөөнд очив. Өчигдөр ядрагаандаа болоод шууд л оронд шургачихсан болохоор өрөөгөө ч хараагүй юм байна.
Ор цонх шүүгээ ширээ сандал хаалга. Надад бол хангалттай гэмээрийн л өрөө байлаа. Шүүгээг нээхэд ор хөнжил гудас эвхээтэй байсан бөгөөд хувцас байхгүй. Ширээний шургуулгыг нээхэд хоосон. Харваачийн хэн ч амьдардаггүй байсан бололтойдог.

Бэкхёны талаас:
Өглөөний цайны дараа Сэүн Чэнтэй цуг Шиүминий гэрт очихоор болсон юм. Үнэндээ Шиүмин бид хоёроос бусад нь дандаа найзууд болохоор бидний нөхөрлөл хоёр хуваагдахдаа тулсан.

Сэүн:Бэкхён аа Шиүмин та хоёр үнэхээр хүчээ үзэх гээд байгаа юм уу?

Бэкхён:Үнэндээ энэ зүйлээс залхаж байна. Гэхдээ тэр ахиж охид хулгайлаад байгаа штээ түүнийг ингэж өрсөлдөж л давахгүй бол болохгүй бололтой гэж бодож байна

Чэн:Тийм шүү оргүй хоосон үг биш л байна гэхдээ ахиж өрсөлдөнө гэхээр нэг чинь үхчихэж ч магадгүй штээ

Бид яван явсаар ирэх газраа ирлээ.

Шиүмин:Хисолыг өгөхгүй юу? Уг нь миний эхнэр юмсан.

Би:Тэгвэл яах гэж өөр хүүхнүүд хулгайлсан юм? Одоо тэднийгээ сулла

Шиүмин:Хисолтой ярилцмаар байна

Чэн:Хисол чамтай уулзахыг хүсэхгүй байгаа байх

Сэүн:Та хоёр больж болохгүй юу? Залхахгүй байна уу

Шиүмин:Бэкхён аа хоёулахнаа ярилцъя гэхэд Сэүн Чэн хоёр бие биерүүгээ харж байснаа толгойгоо дохиод өрөөг орхин гарлаа.

Би:Тэгээд юу ярих гэсэн юм бэ дээ

Шиүмин:Хисолыг өгчих. Хэрвээ тэгэх юм бол энд байгаа охидуудаа суллъя

Би:Чи Хисолд хайртай юу?

Шиүмин:Тийм

Би:Худалч чи хайртай байсан бол түүнийг тэгж зодохгүй л байсан биз дээ? Чи албаар миний хайртай эмэгтэйн дүүг хулгайлж энд авчирсан байх тэ?

Шиүмин:Тэр Жэсси гийн дүү байсан юм уу

Би:Чи үнэхээр мэдэхгүй юм уу эсвэл худлаа дүр эсгээд байгаа юм уу?

Шиүмин:.....

Би:Би аль болох эвээр шийдэж байгаа ч болохгүй байна. Би чамайг алчихмаар санагдаад байна гэхдээ би яагаад тэгэхгүй байгаа гээч? Гараа чам шиг юманд цусдмааргүй байгаа болохоор

Шиүмин:Чи намайг одоо хүртэл яагаад уучлахгүй байгаа юм бэ?

Би:Чи миний бүх зүйлсийг үгүй хийсэн чи..яагаад тэгсэн юм

Шиүмин:Тэр үед чинь бид бүгд жоохон бацаанууд л байсан штээ. Дөнгөж оймсоо угааж сурч байгаа насан дээрээ хийсэн алдаагаа одоо засаж чадна гэж бодоо юу?

Би:...

Би:Ямартай ч Хисолоор битгий оролдоорой одоо минийх болсон

-----

Бэкхён Сэүн Чэн гурав орж ирээд намайг Солонгос руу буцаана гэдгийг хэллээ.
Нэг жил... Бүтэн нэг жилийн дараа би гэртээ харина. Уг нь би баярлах ёстой биз дээ? Эсвэл гэрт очиход хэн ч намайг хүлээгээгүй санаагүй байгаа гэдгээс болсон юм болов уу?

~

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now