Жунин " Хаана байгаа юм? "
Би хэлэх үггүй болоод тасалчихлаа. Бэкхёнтай болзож байна гэж хэлэх ёсгүй биз дээ тийм үү?
Бэкхён " Хэн юм? "
Би " Жунин "
Бэкхён " Аан дээрийн чамтай ярилцъя гээд байсан уу? "
Би " мм яг зөв "
Бэкхён " Тэгээд юу гэж байх юм? "
Би " хаана байна гэнээ "
Бэкхён " надтай с*ксдэж байна гээд хэлчихгүй яасан юм "
Би инээд алдан түүнийг цохиод " за яршигаа "
Бид усан онгоцны болзооноос хойш Бэкхён манайд байдаг болчихсон. Жисолтой түүнийг албан ёсоор танилцуулахад Жисол эхэндээ дургүйцэж байснаа сүүлдээ намайг Бэкхёнд даатгаад яваад өгчихсөн. Бид яг л эхнэр нөхөр шиг хамт байж үргэлж цуг байдаг. Би үнэхээр түүнд хайртай болчихжээ.
Бэкхён бид одоо болзоонд явж байна. Өнөөдөр амралтын өдөр болоод ч тэр үү гадуурх хөл хөдөлгөөн ихэсчихэж.
Бэкхён " энэ кино ёстой балай байлаа "
Би " Надтай адилхан нэртэй дүр нь муу тал байсан болоод тэр үү? "
Бэкхён " тэгээд зогсохгүй тэр үхчихсэн ахх бодоод үз л дээ энэ дэлхийгээр дүүрэн хүмүүсийн нэр байхад яагаад заадал миний эмэгтэйн нэрийг ашигладаг байнаа"
Би " За тайвшир даа хайраа. Битгий уурла"
Би " Хайраа өлсөөд байна хоол авж идье тэгэх үү? "
Бэкхён " мм миний зулзага өлсчихөв үү тэгье явцгаая "
Бид ойролцоох түргэн хоолны газар орж ирээд хоолоо хүлээн суулаа. Хаалгаар хэн нэгэн орж ирэх үед Бэкхён эндээс явъя өөр газар оръё гэж хэлээд намайг дагуулан гарлаа. Би яагаад вэ эндээ байя гээд үлдэж болох байсан ч би тэр хүнийг харчихсан. Ин Ү ах өөр эмэгтэйтэй нялуураад явж байсан юм. Бэкхён хэтэрхий сайхан сэтгэлтэй байна тийм биш гэж үү? Намайг эвгүй баыдалд орчихно гэж бодож энэ үйлдлийг хийсэн байх. Би ч дэмжиж байна. Бид гарч зүгээр л гудаманд байдаг түц маягийн газраас жижиг хоол аван алхан идэж явлаа.
Бэкхён " Амттай байна "
Би " Тийм ээ амттай байна. Гэхдээ чиний амтыг гүйцэхгүй юм "
Бэкхён ичээд " аа Хисол оо чи бүр сэтгэл хөдөлгөчихлөө "
Үнэндээ Бэкхёноое би илүү шулуун зантай нь байна тийм үү хха?
Энэ маягаар болзож хичээлдээ явж хамт амьдарч Бэкхёныг хувийн багшаа болгоод 5 сарыг ардаа үджээ.
Намайг оройн цагаар хичээл хийж байна. Номын сан аюултай. Ямар сонин сургууль гэхээрээ ийм их хичээл өгдөг байнаа. Танай багш тэгээд хүүхдүүдээ ингэж их хичээлээр шахдаг юм уу? Боль боль багштай чинь хэрэлдмээр санагдчихлаа байна. Хайраа түр завсарлъя л даа. Яагаад ийм амархан зүйл ийм хэцүү болчихов оо? Гээд дандаа үглэдэг. Гэхдээ л эгдүүтэй биш байна гэж үү?
Бэкхён " Хичээл ээ тараад гэртээ эрт ирээд хоол хийж байгаарай за юу? "
Би " Чи хаачих юм? "
Бэкхён " Нууц " гэсээр намайг машинаасаа буулган үнсчихээд цааш явлаа. Ахиад л энэ яг янхан гэсэн хүмүүсийн харц. Гэхдээ надад хамаагүй ээ.
Хичээл дунд Инхёг хүрж ирэн бид хамтдаа гуанз орлоо.
Инхёг " Ахх ядарчихлаа байна. Яагаад бүх хичээлүүд ганцхан ангидаа орж болдоггүй юм бол оо? "
Би " Харин тийм ээ "
Гуанз ороход нэг залуу бидний замыг хаан зогслоо.
-"Дугаараа өгч болохсон болов уу? "
Би " Арил "
Инхёг " Ахх өлсөж үхлээ холд л доо"
- " За яахав ядаж өөрийгөө танилцуулчихъя.. Намайг Жимин гэдэг " гэж хэлэн цааш явлаа.
Инхёг " Царайлаг л юм "
Би " Тийм гэж үү? Мэдэхгүй л юм "
Бид хамтдаа хоол аван нэг ширээ олон тухлаж хоолоо идчихээд дараачийн анги анги руугаа яаран явцгаалаа.
Зуны амралт хаяаанд ирж байгаа болохоор шалгалт гээд л өгж өгж нэг юм тарчихлаа. Бэкхёны хэлснээр гэртээ хамаг хурднаараа ирэхэд хөшиг татчихсан гэр хав харанхуй болчихсон байлаа. Хаалга хаахтай зэрэгцэн үүдээс ахуулаад жижиг жижиг лаанууд асаад эхллээ. Лааны дунд сарнай байх бөгөөд би дээр нь гишгэлэн гараа энгэртээ авч атган алхсаар байлаа. Зочны өрөөний голд Бэкхён зогсож байх бөгөөд Бэкхёны цаана "HAPPY BIRTHDAY to Хисол " гэсэн бичиг байв.
YOU ARE READING
Хүүхэлдэй /COMPLETED/
RomanceНэгэн хулгайлагдсан охины тухай өгүүлнэ. Гаж зүйл бага сага гарах учир бодож уншина уу.. Энэ зохиолоо анх бичиж эхлээд удаагүй байхдаа эхлүүлж байсан билээ. Хэсэг хугацаанд unpublish байсан болохоор сүүл хэсэг рүүгээ илүү сонирхолтой болно гэж хэлмэ...