-17-

303 18 4
                                    

Жунинтай үерхээгүй ч бас салсан гэсэн үг биш. Нэг тийм хавцалаас унах гээд байгаа хэрнээ унахгүй яг голдоо гацчихаад байгаа тийм харилцаатай болчихсон.
Тэгсэн хэрнээ Ин Ү ахтай унтчихсан.
Ахх мэдэхгүй ээ мэдэхгүй. Энэ зүүд байхаа. Энэ яг зүүд гээд өөрийгөө хэд хэдэн удаа хацраа улайлтал нь чимхэж алгадсан ч бодит байдал дээрээ л байна. Би яг яах вэ???



Бэкхёны талаас:

Би одоо байнга Сөүлд байхаар болсон. Тэр баячуудын газар дээр юугаа ч хийхэв дээ.
Хисолын гэрээс холгүйхэн нэг байр авчихаад гадуур сэлгүйцэн явлаа.
Цагын ажил?? Би түүнд уг нь чамлахааргүй их мөнгө өгсөн байхад тэр ингэж биеэ зовоож яадаг байнаа?
Өдөржингөө түүнийг дагаж харахад нэг залуутай уулзаж байлаа. Ажилыг нь тарахтай дөхүүлээд хүргэж өгье гэж бодоод машинаасаа буун очтол өдөр далдганаад байсан залуутайгаа их л дотно инээж ханиалдаад ярилцаж зогсож байна.
Ахиад холоос хараад сууж байхад ашгүй харихаар болцгоосон бололтой гэж бодоод очих гэж байтал тэр залуутайгаа хамт явчихлаа шүү. Би машиндаа суун тэр хоёрын араас явахад Хисолыг хүргэж өгсөн бололтойдог. Гэхдээ дараа нь Хисол тэр залууг дагуулаад гэртээ орчихлоо??

Тэр хүн нь тийм чухал хүн юм байх? Тийм болоод л бүүр гэр орондоо оруулж цайлаад байж байх вэ дээ.

4,5цаг тэр залууг гарч ирэхийг хүлээсэн ч огт гарч ирээгүй. Хүлээж суусаар байтал машин дотроо унтаад өгчихсөн байлаа.

Хисолыг талаас:

Өглөөний цай бэлдэх хооронд хонх дуугарлаа. Би Жисолыг ирж байгаа байх гэж бодоод Ин Ү-г хаалга тайлаад өгчих гэж хэллээ.

Өндөг шараад зогсож байхад Хисолоо гэх хүний дуу гарлаа. Энэ чинь?
Би хаалга руу очоод : Юу хийж яваа юм? Гэж асуухад их л ядарсан бас уурласан царайтай юу ч дуугаралгүй орж ирэв.

Ин Ү ах-д хэн ч биш гэсэн ч явлаа гээд Бэкхён бид хоёрыг үлдээгээд явчихав.

Бэкхён:Чи яагаад эрэгтэй хүн гэртээ байлгаад байж байгаа юм?

Би: Чи ч бас эрэгтэй хүн штээ гэж хэлээд шарж байсан өндөгөө буцаад шарж эхллээ.

Бэкхён:Үгүй ээ надаас бусдыг нь оруулж болохгүй

Би:Яагаад болохгүй гэж? Мм?

Бэкхён: Я.Яагаад гэвэл чи минийх болохоор.

Би:Би яахаараа чинийх байдаг юм?

Бэкхён:Та хоёр өчигдөр шөнө юу хийсэн юм?

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now