-16-

290 19 2
                                    

Одоо аль хэдийн нэг сар өнгөрчээ..
Би сургуульд явж мэдэхгүй зүйлээ Жисолоос асууж бас хамаатан садан маань намайг амьд гэдгийг мэдээд бүр цочролд орчихсон шүү..

Хааяаадаа Жисол гэртээ харьж хононо.

Хааяаадаа би Жисолынд хононо.

Хааяаадаа ганц ганцаараа хононо.

Гэхдээ ихэвчлэн Жисол бид хоёр цуг хондог.
Надад ахиад иймээ тиймээ зүйл тохиолдчихвий гээд надад үргэлж санаа тавьж анхаарал хандуулдаг. Ганц ийм амь найзтай байх чинь диваажинд байнаа л гэсэн үг.

Хичээлээ тараад цагийн ажил руугаа явлаа. Кофе шопын зөөгчийн ажил. Биенд нэг их дарамт болдоггүй их амархан. Нэг залуугийн кофег хүргэж өгөхөд би золтой л асгачихаагүй шүү.

-:Хисол??

Би:Ахаа

Миний газар дээрхи ганц хуурай ах. Аав ээж эгчийг алдаад зүдэрч явахад ганц намайг доороос минь түшээд туслаж байсан хүмүүсийн минь нэг.

Ин Ү: Чи амьд байсан юм уу?

Би:*толгой дохих* Тиймээ ахаа та харин энд юу хийж яваа юм?

Ин Ү:Гадаадаас ирээд чамтай уулзах гэсэн чинь чамайг өөд болчихсон гээд би бүр шоконд орсон гээд боддоо. Тэгээд энд ажилд ороод одоо энүүхэнд амьдарч байгаа. Гэхдээ чи энд юу хийж яваа юм? Хичээлтэй байж байх ёстой биш билүү?

Би:Би ч улирчихсөөн. Одоо 1р курс дээ л байгаа.

Ин Ү:Багын л сэтгэлээр ундаггүй байсан Хисол яг мөн шүү.

Би:Ингэхэд та эхнэр хүүхэдтэй болсон уу?

Ин Ү:Найз охин ч олдохгүй байхад юун эхнэр вэ дээ

Би:Яаж ингэж ганц бие гозон толгой явах гээд байгаа юм?

Ин Ү:Харин л дээ заяаны ханиа л хүлээж байгаа юм болов уу?

Бид хуучны сонин содонг дэлгэн сууж байхад энийг ийшээ зөө гээд дуудаад болохгүй болохоор нь тарах цагаараа уулзъя гэж хэлээд би буцан ажилдаа шамдав.
Хуучны зүйлс сэргээд л ахтай уулзахаар дандаа нэг л аз жаргалтай болчихдог шүү.~




Ажил ч тарж хормогчоо тайлж хураачихаад үлдсэн хүмүүстэй баяртай гэж хэлээд кофе шопоос гарахад Ин Ү ах хүлээж байлаа.

Ин Ү:Тарчихсан уу?

Би:Тийм ээ тарчихлаа

Ахтай хэсэг сандал дээр сууж ярьж байгаад намайг хүргэж өгөхөөр болж манай гэр лүү хамт явцгаасан юм. Ин Ү ах машинаараа гэр лүү хүргэж өглөө.

Гэрийн гадаа ирэхдээ яагаад ч юм манайх луу орж цай уух уу? Гээл асуучихсан. Ин Ү ч зөвшөөр ч хамт манайх луу орсон юм. Өнөөдөр Жисолын ээж нь хүрээд ир гээд манайд байхгүй байсныг ч хэлэх үү гэрт нэг л эзгүйрээд бид кино зурагтаар үзэхээр болов.

Кинон дээр хоёр хүн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж яваад сүүлд нь +18 хэсэг гарахад нь би нүүрээ дарчихлаа. Ийм зүйл үзэхээр л Шиүминтэй хийж байгаа минь санаанд ороод байдаг. Түүний намайг зөөлхөн энхрийлдэг байсан үе. Шийтгэхээрээ л араатан шиг болчихдог болохоос биш надад зөөлөн хандахыг хичээдэг байж билээ.

Тэр хэсэг дууссан байх гэж бодоод нүүрнээсээ гараа авахад Ин Ү ахын нүүртэй тулав. Би дороо бага үэрэг цочиход төв царайтай нүүрэнд нь инээмсэглэл тодорсноо миний урууланд түүний уруул наалдлаа. Хэтэрхий зөөлөн бас их чихирлэг юм. Яг л Шиүминийх шиг. Би ч галзуурчдээ. Өөр хүнтэй үнсэлцэж байж Шиүминийг бодоод л салъя гэхэд нь хэн л толгой дохилоодоо. Яагаад мартаж байхад буцаад толгойд орж ирээд байгааг би мэдэхгүй байна. Үнэхээр мэдэхгүй..

Ин Ү намайг дээш өргөн тэвэрч хажуугаар нь үнсэлцсээр байлаа.
Зочны өрөөнөөс гарч миний унтлагын өрөөнд орж ирэн намайг орон дээр зөөлөн хэвтүүллээ. Түүний том биш ч чанга булчинлаг цээжийг нь би илэх хооронд үнсэлт огт салсангүй. Аяандаа амьсгаадаад ирэхэд бид салахад аль аль нь нүцгэрцгээсэн байв.







Өглөө Ин Ү ахын цээжийг дэрлэн сэрэхэд өчигдөрийн болсон явдал толгойд минь орж ирэн би дороо л хөнгөхөн инээчихэв.

Ин Ү:Сэрчихсэн үү?

Би:Өглөөний мэнд

Ин Ү:Мм өглөөний мэнд

Ин Ү тэй ингээд л унтчихаж байгаа хэрэг үү?
Хисол одоо яах бол? Ин Ү тэй харилцаа тогтоох болов уу? Эсвэл Жуниныгаа сонгох болов уу?

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now