-23-

224 13 2
                                    

Миний нүд нээс дуусах нь үл мэдэгдэх нулимс урссаар Бэкхёныгаа тэврэн авлаа. Би эгчийгээ өнгөрснөөс хойш төрсөн өдөр битгий хэл шинэ жилээ ч тэмдэглэж үзээгүй хүн. Тэр үнэхээр.. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм.

Би нулимсаа арчсан ч гойжих нүдээ сайн арчисаар " Бэкхён аа.. Үнэхээр... Үнэхээр баярлалаа "

Бэкхён " мм гайхсан уу? Хоол хий мий гээд.. Найз охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж өгөхгүй бол намайг ямар залуу гэх вэ дээ"

Би " Ү..Үнэндээ би төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй.. Үнэхээр баярлалаа" би одоог хүртэл уйлсаар л байна. Уйлмаар ч байна. Чөтгөр гэж!

Бэкхён " Мэднэ дээ хонгор минь. Сайхан уйлаад авчих дараа нь төрсөн өдрөө тэмдэглье! "

Би бараг 30аад мин уйлж суусны эцэст нулимс гархаа болилоо. Уйлах ч гэж төв царай гаргаад нүднээс гойжих давстай усаа Бэкхёнаар арьчуулан суусан төдий.

Бэкхён " За одоо гарцгаая!"

Би " Хаачих юм?"

Бэкхён " Нууцыг нууц гэдэг болхоор нууц гэж нэрлэсэн юм" гэх утгагүй зүйл хэлээд намайг дагуулан машиндаа суулгалаа. Замдаа би хаагуур явснаа ч мэдэхгүй .... Хаана ирснээ ч мэдэхгүй байна. Тэр машиндаа суулгачихаад миний нүдийг боосон... Би замдаа түүнд хичээлээ таслаж болохгүйг бас хэлсэн. Тасалчихвал шалгалтаа өгч чадахгүйд хүрнэ.

Бэкхён миний гарнаас атгаад шатаар дээш өгслөө. Харин би удаан гэх чинь алхсаар алхсаар хаалга онгойх чимээнээр хаалгаар орж Бэкхён намайг нэг газар зогсоогоод надаас гараа салгасан юм. Энэ үнэр? Эндээс Бэкхёны үнэр маш ихээр үнэртэж байна. Би нүднийхээ боолтыг авч харах хэрэгтэй. Нүдээ зөөлөн нээхэд өөдөөс маш олон хүн хараастай байлаа.

Залуус " Төрсөн өдрийн мэнд хүргье Хисол оо" гэхдээ энд Шиүмин л ганцаараа алга.

Лухан " За тэгээд манай Хисол хэдэн нас хүрж байна даа?"

Би " Би үнэндээ мэдэхгүй байна. Магадгүй 22 байх " гэж хэлэхэд тэд нар намайг тоглож байна гэж л бодсон бололтой намайг шоолж инээлдэцгээх нь тэр.

Төрсөн өдрөө би Бэкхёны ачаар хийж үзэж байгаагүйрээ хийж үзлээ. Үнэхээр гайхалтай юм..

Бид торт идэн харин Чэний хүүхэд зурагт үзэн суух бол Чэний эхнэр гал тогоонд юм хийж байлаа. Бэкхён харин гарнаас минь барин миний идэх зүйлээс амандаа хийлгэн суулаа. Түрүүн 5 минутын өмнө л бид галзуу юм шиг тортоор байлдсан. Харин би одоо Бэкхёны сул цамц бэлтгэлийн өмдтэй тухтай суун амандаа торт хийн сууж байна.

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now