Цас...
Одоо аль хэдийнээ өвлийн улирал ирчихсэн болохоор би зузаан хувцас хунар авахаар гадагш гарлаа. Нэг жилийн өмнөх зүйлсээ өмсөнө гэж бодсон ч надад таараагүй. Хэтэрхий багдчихсан байсан.Жисолыг дагуулж явмаар байсан ч Жисол хичээлтэй. Надаас нэг жилээр түрүүлж явж байгаа болохоор хичээл нь их шахагдаж ороод байгаа юм гэсэн. Би их дэлгүүр ороод гутал, малгай ороолт, зузаан өмд авчихаад куртик авахаар явж байлаа. Хүссэн загварынхыгаа авах гэсэн ч нэг сэтгэлд нийцэхгүй байхаар нь өөр дэлгүүр оръё гэж бодоод такси барин ***** дэлгүүр орлоо. Ороод зузаан хувцасны тасаг руу зүглэж байхад Жуниныг олж харах нь тэр. Би Жунинаа гэж хашгирах гэж байснаа больчихов. Тэрний хажууд жирэмсэн эмэгтэй байна.
Тэр.. Аав болчихож.
Нэг жилийн хугацаанд түүнийг бодохдоо битгий л хүн жирэмслүүлээд хүүхэдтэй болчихоосой гэж их бодсон. Гэвч санаснаар минь болдоггүй энэ зөрүүд хорвоо хэтэрхий зөрүүд юм. Битгий гэсэн болгоныг яг хийж байдаг буян юм даа.
Би эргэж хараад харсан зүйлээ хуурамч байгаасай гэж зөндөө толгойгоо гашгилагсан ч энэ үнэн зүйл.
Ороод шууд тааралдсан куртикаа авчихаад гэртээ харьлаа. Одоо оюун санаа минь тогтворгүй байна. Би хэрвээ ийм зүйл болвол Жуниныг тавьж явуулна гэж их өөрийгөө бэлдсэн. Гэхдээ бүгд талаар нурлаа. Тэр үнэхээр аав болчихжээ. Тэр.. Тэр ахиж надтай цуг байж чадахгүй.
Тэр надад салсан гэж хэлээгүй ч намайг болзоонд урихад нь салчихсан юм байхдаа гэж бодоод сэтгэлээ амраасан юмсан. Түүнийг сал гэж хэлмээргүй байна. Тэрний хүүхэд тэр эмэгтэйд байгаа гэж бодохоор л дотор давчдаад ирлээ. Гэртээ орохдоо гаднаас 2 шил сөжү авчихаад орлоо. Хаалганы код хийн ороход үүдэнд нэг эрэгтэй хүний гутал байж байв. Би гайхаад тортой зүйлүүдээ үүдэнд бөөгнүүлж тавиад зочны өрөөнд орохдоо золтойл чанга хашгирчихсангүй.
Би:Чи энд юу хийгээд байж байгаа юм?
Бэкхён:Мэдэхгүй ээ. Гэртээ баймааргүй санагдаад танайд ороод ирсэн юм.
Би:Одоо яв даа ярих тэнхээ алга гэж хэлээд сөжүгээ ширээн дээр тавин ширээний ард суулаа.
Бэкхён:Хамт ууя гээд хажууд хүрч ирэн сандал татаад суув.
Би:Битгий согтчихооройдоо гээд аяга авч Бэкхёнд бас өөртөө хундгалалаа.
YOU ARE READING
Хүүхэлдэй /COMPLETED/
RomanceНэгэн хулгайлагдсан охины тухай өгүүлнэ. Гаж зүйл бага сага гарах учир бодож уншина уу.. Энэ зохиолоо анх бичиж эхлээд удаагүй байхдаа эхлүүлж байсан билээ. Хэсэг хугацаанд unpublish байсан болохоор сүүл хэсэг рүүгээ илүү сонирхолтой болно гэж хэлмэ...