-2-

647 42 2
                                    


Би:"Юу болоод байгааг хэлчих тэгэх үү . Энэ чинь зүгэээр л тоглоом биз дээ тэ . Надаар битгий тогло тэгэх үү . Одоо тоглоомоо дуусгахгүй бол яг одоо би цагдаа руу залгана шүү"

Шиүмин:"Тэгээд залга л даа . Утас тэнд байна" гээд нэг утас руу заав . Би хурдан утсыг авах гээд бостол шууд газарт уначихав.

Би:"Яааая . Чи намайг яачихсан юм бэ?"

Шиүмин:" Зүгээр л чи өчигдөр томоотой байхгүй байсан юм "
би Шиүминий яриаг тоолгүй босох гэж оролдсон ч хөл минь тэр чигээрээ мэдээгээ алдчихсан байв .
Шиүмин намайг дээш өргөөд буцаагаад орон дээр хэвтүүлэн "Зугтаад үзээрэй" гэж сонсогдох төдий хэлээд гараад явчихлаа .
Энд ирсэнээ одоо хүртэл би хүлээн завшөөрч чадахгүй байна . Саяхан л аав ээж минь өнгөрсөн нь надад хангалттай их зовлон бэрхшээл тулгарч хэцүү үеүүдийг туулж ирсэн . Одоо харин би энэ юу нь ч мэдэгдэхгүй хогийн газар ингэж зовох ёстой гэж үү . Үгүй ээ . Заавал зугтана ...

Гарсных нь дараа жаахан харзанаж байгаад , орноосоо аль болох зөөлөн унахын тулд орон дээр байсан бүх дэр хөнжилыг түлхээд дээр нь унана. Босож явж чадахгүй тул мөлхөхөөс өөр арга чарга алга . Хаалгаа зөөлхөн онгойлгоод эргэн тойрныг харвал яг л буудал шиг олон тоотой өрөөнүүд тасралтгүй урт хонгил . Гараад шууд баруун тал руугаа мөлхөлөө . Хэдий удаан байсан ч нэгэнт зугтана гэж шийдсэн учираас байдаг чадалаараа мөлхсөн ч байсан өрөөнөөсөө бага зэрэг л холдсон байсан.
Ахин мөлхөөд л мөлхөөд л ашгүй нэг шат гараад ирлээ. Би шууд л шатаар доошоо мөлхөөд бүр арай ядан хамгийн доод талын шатанд хүрэхэд
ард минь нэг хүн байгаад байгаа юм шиг мэдрэгдэв . Би сандран ядан арагшаагаа хартал нэг ч хараагүй , танил бус хүн зогсож байх нь тэр .
Өөрийгөө надад Бэкхён гэж танилцуулсан .
Үнэхээр эелдэг зөөлөн залуу байлаа .
Хамгий сонин нь тэр намайг мэддэг байсан нь . Хисол гээд миний нэрийг ч мэдэж байсан . Энэ залуу яг хэн юм бэ??!

~~~

Бэкхён гэх тэр залуу намайг өрөө лүү минь оруулж өгсөн . Яагад надад туслах нь энэ вэ? Эсхүл намайг явуулахгүй гэж ингэв үү?

^^^

Өрөөнд ганцаараа сууж байтал одойн чинээ жижигхэн царай муутай хэдэн юмнууд орж ирлээ . Миний хувцасыг солино энэ тэр .

Би:"Яаж байгаан! Зайлцгаа" гэж захирангуй хэлэхэд
***:"Эзэнтэн хувцасыг чинь сольж өг гэсэн " гээд ахиад л хувцаснд минь хүрэх гэж оролдоно .
Би:"Зайл л даа зайл зайл зайл" гээд тэд нарыг түлхэнэ.
Энэ үеэр Шиүмин хаалганы тэндээс намайг ажин зогсож байлаа .

Шиүмин:"Гарцгаа!!!" гэж мэлээн өндөр дуугаар хэлэхэд одойн чинээ юмнууд хийж байсан зүйлсээ гэнэт зогсоон гарав.
Би Шиүминээс зайгаа барихын тулд орны жижигхэн буланд шигдэн суухад
Шиүмин:"Хувцасаа солиулахгүй гэвэл би солиод өгөх үү дээ"

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now