Бэкхёны талаас:
Би анх Шиүминийг хүнтэй гэрлэсэн гэхэд нь хулгайлж авчирсан гэдгийг бол их гадарлаж байсан шүү.
Эхнэрийнх нь нэрийг сонсчихоод надад үнэхээр танил санагдсан.
Тэгээд хүмүүсээр нууцаар судлуулж үзэхэд намайг хамгийн их гайхуулсан нь Жэсси гийн дүү байсан нь.
Би Жэссиг үхэхэд огт хамгаалж чадаагүй. Харин дүүг нь хамгаалж өгч байя гэж бодоод Хисолыг илүү судалж үзсэн.
Алуурчинтай хайртай хүнийхээ дүүг байлгах хэнд ч сайхан санагдахгүй тийм биз дээ?
Хисолыг судлах тусам надтай их дотны хүн болж таарсан. Бага байхдаа нэг охинд сайн байснаа их сандаг. Гэхдээ бид удаагүй.
Шиүминийг өрөөнөөсөө гарч явах болгонд Хисолыг гаднаас нь ажигладаг байсан.
Өрөөнөөс нь Хисолын гинших дуу гарахад л миний уур их хүрч ороод булаагаад авчихмаар санагддаг байсан.Гэхдээ би тэвчсэн. Хэзээ нэгэн өдөр булаах болно гэдгээ их мэддэг байсан болохоор тэвчдэг байсан.
Гэхдээ тэвчих тусам Хисол бодлоос минь гардаггүй байсан юм. Тэрнийг бодох тусам хамгаалмаар санагдаж хамгаалах тусам хайрламаар санагдаж би өөрийгөө хязгаар давах гээд байгаагаа үнэхээр ойглосон. Тэгээд ахин тэвчсэн.
****
Жисол орж ирээгүй байсан бол одоо би Хисолтой үнсэлцээд сууж байх байсан юм.Жисол орж ирээд гайхаж харж байснаа багахан зүйл ярьчихаад буцан гарлаа. Би буцаад Хисолыг өвөр дээрээ суулгах гэсэн зүйл толгойд минь орж ирэн Хисолыг татах гэхэд гаднаас нэг хүн ороод ирлээ. Дээр Хисолтой цуг явж байсан хүн байв.
Хисол:Жунин аа
Жунин:Ярилцах зүйл байна гэхэд Хисол багахан ууртай болоод ирж байгаа нь надад харагдлаа. Би байдал биш болоод ирж байгааг мэдээд хоолойгоо засах гэхэд Хисол:Бэкхён аа гэв. Би юу болоод байгааг ойлгохгүй гайхаж харж байснаа гэнэт л ойлголоо. Намайг гарахыг хүсч байна.
Би:Зүгээр гэж үү? Тэгвэл ч ингээд явлаа гэж хэлэн сандалнаас босоход Хисол ард баярлалаа гэж хэллээ.
Хисолын талаас:
Би Жунинтай ярилцахыг их хүсч байна. Гэхдээ ярилцана гэхээр л хэрэлдчих байх гэж бодоод эмээгээд байсан юм. Гэхдээ тэр өөрөө хүрээд ирлээ шүү дээ. Тэгэхээр тэрний юу ярихыг сонсоод дараа нь юу гэхээ шийдье гэж бодлоо. Бэкхёныг гарсны дараа Жуниныг ширээнд суугаач гэж урив.
YOU ARE READING
Хүүхэлдэй /COMPLETED/
RomanceНэгэн хулгайлагдсан охины тухай өгүүлнэ. Гаж зүйл бага сага гарах учир бодож уншина уу.. Энэ зохиолоо анх бичиж эхлээд удаагүй байхдаа эхлүүлж байсан билээ. Хэсэг хугацаанд unpublish байсан болохоор сүүл хэсэг рүүгээ илүү сонирхолтой болно гэж хэлмэ...