•[THE END]•

322 17 11
                                    



Хисолын талаас:

Нүдээ аажим аажимаар нээхэд ахин нөгөө харанхуй өрөөндөө сэрлээ. Тэр надад нойрсуулагчтай хоол өгчээ? Гэхдээ хараад байхад миний байсан харанхуй өрөө биш ч юм шиг. Би андуурч байж магадгүй л дээ. Гэхдээ нэг л өөр сонин мэдрэмж төрч байна. Арай дулаахан тохьтой ч юм шиг.


Бэкхёны талаас:

" Олоод ирэх шив? " хонгил даган явсаар буухад хэдэн хүмүүс намайг цохиж унагаагаад нүүрэнд шуудай углан чирч явсаар нэг сандалд суулгаад байж байгаа нь энэ.

Би " Хисолоор оролдсон байгаад үзээрэй"

Жунин " Яахав чи өөрийнхөө амийг өгвөл Хисолыг явуулж болох л юм" гэж хэлээд биен дээгүүр минь хурц иртэй зүйл гүйлгэж байлаа.

Би шуудайн дотор амаа арай хийн хөдөлгөсөөр " Новш минь чи харамсана аа " гэж хэлэн гаран дахь хүлээсээ тайлах гэж оролдох бол Жунин нэг хөхөрчихөөд " Ийм байдалтай юу? " гэж хэлэн хутгаа авлаа.

Би цувныхаа ханцуйд хийсэн жижиг хутгаараа хүлээсээ мэдэгдэлгүйгээр зөөлөн зөөлөн тайлсны эцэст гар минь сул болов. Би худлаа хүлээстэй мэт жүжиглэн эгзэгтэй мөчөө хүлээн сууж байлаа. Миний бодсоноор Жунин над руу дөхөх үед нь гараа салгаад толгойн дахь шуудайгаа аваад ардаа хийсэн гар буугаа түүн рүү ониллоо. Гэхдээ Жунин биш өөр хүн байсанд би шууд л буудчихав.

Араас Жунин алгаа ташсаар " Ийм мундаг байсан хэрэг үү? Бравоо" гэсээр гарч ирэх нь тэр. Харин би түүн рүү бууныхаа амсрыг чиглүүлээд " Хисол хаана байна ХЭЛ!! " гэхэд тэр ахиад л намайг өдсөн маягтай инээлээ.

Жунин " Би ганц буунаас айгаад л хэлчих юм бол уйтгартай болно штээ "

Би " АМЬНААСАА УЙДААГҮЙ Л БОЛ ХЭЛ!" гэж түүн рүү хашгирах бол тэр " Тэг ээ би уйдаж байна. Намайг алаад өг " гэж хэлээд мушилзав. Харин би өөрийгөө барьж чадалгүй түүний духанд сумны үзүүрийг зоон хаялаа. Надад одоо хамаагүй. Хисолыг л олох хэрэгтэй.

Өрөөнөөс гаран харахад хоёр тийшээ салах хонгил байсан ба би шууд л харсан зүгрүүгээ гүйлээ. Гүйсний эцэст зүүн тийш эргэх хонгил байсан ба өөдөөс 4 хаалга угтан авав. Эхнээс нь эхлэн хаалгуудыг нээн үзэхэд юу ч байсангүй. Сүүлийн хаалгыг нээхэд Хисол өөдөөс нулимс унагаан сууж байлаа. Тэр минь их зовсон байх даа. Уучлаарай Хисол оо чамайгаа эртхэн олсон бол ийм зовлон амсуулахгүй байсан юм. Намайгаа уучлаарай....

Би ороод шууд л тэврэн аваад " Уучлаарай уучлаарай уучлаарай..." гэж харамгүй хэлэн урсгалаа. Хисол ч өөдөөс нулимсаа унагаан намайг хүчтэй тэврэн авлаа.

Тэврэлдэх хооронд ард хүмүүс ирсэн нь сонсогдон би гартаа байгаа буугаа эргэж харан буудахын завдалгүй тэд над руу рэд хэдэн удаа хүчтэй буудан унагаасан юм. Миний амнаас гарах сүүлчийн үг нь ХИСОЛ гэж үг л байлаа.


•THE END•


Зохиолчийнх нь анхны бүрэн дуусгасан зохиол байлаа...

Маш олон алдаа дутагдалтай зохиол байсныг би өөрөө ч мэдэж байгаа ч бүгдийг нь хүлээж аван уншсан уншигч тандаа баярлалаа.

A/N:Ийм төгсөгөл хэний ч санаанд байгаагүй гэж бодож байна. Анх энэ зохиолыг эхлүүлэхдээ аз жаргал сайн сайханаар төгсгөнөө гэж их л бодож байж билээ....

Хэтэрхий хачин төгсчихлөө тиймаа?
Та нар минь ийм төгсгөл хүлээж байгаагүйг мэдэж байгаа ч байдал ийм болчихлоо.

Магадгүй нэгэн гэгээтэй өдөр зохиолч нь ХҮҮХЭЛДЭЙ2-г гаргаж магадгүй л юм....




2021.01.14

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now