26

207 13 1
                                    

Зохиолчийн талаас:

Гадаа цэлмэг дулаахан жаргалтай байгаа ч... Хисолын гэр огт тийм биш. Тэр одоо юу хийхээ мэдэхгүй байгаа. Тэр хэнд итгэх хэнд итгэж болохгүйгээ ч мэдэхгүй байгаа.

----------------

Хисолын талаас:

Би Бэкхёныг уучлах ёстой тийм биз дээ?

Өнгөрсөн зүйл өнгөрсөндөө үлддэг гэж өөртөө хэлдэг байсан ч цагаа тулхаар үнэхээр эргэлзэж тээнэглздэг юм байна.

Бэкхён надад бүхнээ зориулдаг байхад би юу ч хийж өгөөгүй хэрнээ түүнд хатуурхаж болохгүй биз? Тийм биз дээ?

Үнэнийг хэлвэл хэнийг буруутгахаа ч би мэдэхгүй байна.

Үхчихсэн байгаа эгчийгээ юу?

Намайг хулгайлж авсан Шиүминийг уу?

Эсвэл надад үхтлээ санаа тавьдаг Бэкхёныг уу?

Одоо оюун санаа минь хаана байгаагаа ч мэдэх юм алга. Би зүгээр Шиүмин дээр очоод ярилцмаар санагдаад байна. Зүгээр л.. Ярилцах... Зүгээр.

Шиүминий талаас:

Хисолд би хайртай болчихсон хэдий ч одоо нэгэнт салсан... Тэр миний хамгаас хайртай хүн ...миний эхнэр байсан. Гэхдээ энэ зүйл байсан шүү дээ. Тэр одоо биш өнгөрсөнд миний хажууд үлдсэн. Одоо би юу ч хийж чадахгүй хэрнээ ингэж араас нь харамсах үнэхээр би эр хүн үү ч гэж бодох шиг...

Өрөөндөө тамхи татан ачга виски ууж суухад гадаа чимээ сонстлоо. Өрөөнийхөө хаалгаар гарахад миний оюун ухааныг авчихсан хүн байна...

Би очин харуулд оруулж болно гэж хэлэх үед харуул надад нэг бөхийчихөөд Хисолоос минь гараа авцгаалаа.

Би " Хисолоо энд?..."

Хисол " Ярилцах зүйл байна. Болох уу? "

Би ч эелдгээр зөвшөөрөн өрөөндөө оруулан суулгалаа.

Би хүчилсээр байж инээгээд "юу асуух гэсэн юм ? " хараал идэг түүнийгээ охин минь гэж дуудмаар байна.

Хисол гараараа оролдон уруулаа хазлан суусны эцэст " Эгчийг минь яагаад хүчиндчихсээд орхиод зугтаачихсан юм? " тэр үнэхээр ийм зүйл асууж чадлаа гэж үү? Би ч новш л юм.

Би " Жэсси г үү? " доош харан сөөнгөтсөн хоолойгоор хэлэхэд  тэр " Тийм ээ миний эгч Жэссиг"

Хисол амьсгаа аван " Би танийг буруутгах гэж ирээгүй юм шүү. Зөвхөн үнэнийг мэдхийг хүсч байна. Надад үнэнийг хэлээч?" тийм дээ. Ийм ялдмагхан охинд би худлаа хэлж яахан чадах билээ? Тийм биз дээ.

Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now