28

227 13 1
                                    

Бэкхёны талаас:

Би утасаа аван " Тусламж гуйх гэсэн юм"

" хүрээд ир"

Би ч Солонгосоос гаран арал руу явах замдаа Хисолыгоо зүгээр байгаасай гэж аминчлан явлаа.

Шиүмин " Юу гуйх гэсэн юм бэ дээ? " гэж хэлэн аягатай цайндаа хүрэх бол би " Хисолыг хулгайлчихлаа " гэхэд Шиүмин гэнэт л над руу догшин харах нь тэр. Надад юу ч хийж байсан хамаагүй Хисолыгоо ахин хажуудаа байхыг хармаар байсанд аргаа барсаар энд ирж байгаа нь энэ.

Шиүмин " Хэзээ "

Би " 5 хоногийн өмнө "


Хисолын талаас:

Харанхуй.... Харанхуй... Бас дахин харанхуй... Одоо хэдэн цаг хэддэх өдрөө ч мэдэхгүй байна. Зүгээр л тас харнхуй дөрвөн хананы дунд хэзээ хэн нэгэн хүрж ирээд намайг аврах бол гэсэн хүсэл тээн цаг хугацааг өнгөрөөнө. Хоол усгүй удаан байж байгаа учир надад ямар ч тэнхэл айх айдас сандрал. Гээд бүгд алга. Би зүгээр л хана налан хэвтэхээс өөр юуг ч хийж чадахгүй байна.

Энэ бүхэн зүгээр л хар дарсан зүүд байсан бол ямар сайхан бэ?

Гэнэт дөрвөн хананы нэг нь онгойн над дээр гэрэл тусаж над руу ирж буй хүний царай үл харагдана. Би дотроо Бэкхён гэж маш их хүсэж байсан ч миний тааллаар болсонгүйд урам маш ихээр хугарлаа.

Намайг хоёр гар дээрээ өргөөд авч явах хүнийг хармаар байсан ч түүний царай надад бүрсийж харагдаж байлаа. Өрөөнөөс гарахад миний нүд одоо л фокус аа тааруулж онийлгож ирж байгаад харвал......

Чи намайг хулгайлсан хэрэг үү? Жунин аа?....

Түүнийг үсдээд авмаар хэдий ч би үнхээр муу байна. Гараа ч хөдөлгөж чадахгүй зөвхөн түүний хөдөлгөөнөөр хөдөлж байлаа. Би тийчлэмээр байна. Би түүнийг үсдээд авмаар байна. Би нүүрлүү нь алгадмаар байна. Би түүнд гомдолломоор байна. Гэхдээ би юуг ч хийж чадахгүй байхад яаж энэ хүслээ биелүүлэх юм бэ?

Надтай юу ч ярьж явалгүй байсаар нэгэн орон дээр суулгалаа. Тэр одоо надад юу хийх гэж байгаа бол?

Би амаа арай ядан хөдөлгөсөөр "Жунин аа" гэсэнд тэр над руу инээснээ " Тийм ээ Жунин байна. Гайхсан уу хайрт минь? " гэж хэлэн хацрыг минь зөөлнөөр илбэх нь тэр.

Жунин " Чи минь зөндөө турчихсан байна. Хоол идмээр байна уу? " гэхэд нь би толгой дохилоо. Одоо бардам зан надад алга. Зүгээр л хоол идээд хүч тэнхээ авмаар байна.


Хүүхэлдэй /COMPLETED/Where stories live. Discover now