Хавар миний хамгийн дуртай нь.
Хүйтэн өвөл шиг эцэс төгсгөлгүй урт өдрүүдэд,
Хавар болж ирсэн хүнтэй уулзсан болохоор л хавар миний хамгийн хайртай улирал болчихсон.•Ким Ирён•
-------
-------
Сэтгэл өвтгөж, дотор гижигдсэн цасан шуурга, тухгүй зузаан хувцас, мөнхийн бараан байдал ирээдүйг минь хааж,
Ганцаархнаа тэрхүү хүйтэн орчинд дахиж зуны барааг харалгүй гацчихна гэж айсан надад итгэл өгсөн миний хавар.
Би сайн байсан учраас энэ хүртэл бүдрэлгүй гүйсэн юм биш дээ.
Зөв хүн нь л дэргэд минь байгаа учраас би тэр хүртэл нисэж чадсан.Хамгийн эрхэмсэг нандин интоорын моддын навчис хаялж, үзэсгэлэнтэйгээр тэнгэрт хөөрөн зарим нь ганц хоёроор газарт буух өргөн гудамжаар бид хоёул хөтлөлцөн алхана.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...