ENDING

1.1K 123 36
                                    

<<Найман сарын дараа>>

<<Найман сарын дараа>>

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Minju's POV

"Өнөөдөр санаснаас хурдан ирчихлээ шүү, тийм ээ?"

Жэйкийг таксины жолоочид талархсанаа илэрхийлэн мөнгөө төлөх зуур Жэи урд талын суудлаас бууж ирэн хаалгыг нь хаачхаад ийн хэлсээр тэд намайг чиглэн ирлээ. Аль хэдийн намрын сэрүү унаж өнгөрсөн жилийн солиором адал явдалтай хамт ахлах сургуулийн сүүлчийн жилээ үдсэн бид бүгд оюутнууд болсон байлаа. Ихэнх нь хүссэн сургуульдаа орж, тэрхүү ойд тохиосон цус сорогчдын ертөнцийг байгаагүй мэтээр төсөөлж амьдрахаар тохирсон ч миний сэтгэлд одоо болтол аймшигтай боловч сургамжит аяллын дурсамж хадаастай байдаг болж ээ. Өдөр бүр өглөө сэрээд амьд байгаадаа, амьсгалж байгаадаа талархаж эхэлснээр л бидний хайгаад,хайгаад олдоггүй байсан баяр хөөр гарч ирдэг юм байна. Ганц л амьдрах хорвоод юу ч тохиолдож болдог учраас яг одоо байгаа бүхнээ хайрлах нь жаргалтай байхын хамгийн том шалтгаан бололтой.

"Өглөөний мэнд, хөөрхөн харагдаж байна" гэсээр Жэйкийг гараа сунгахад нь би инээмсэглэн, "Аль хэдийнээ сэрүү уначихсан байхад ороолтоо зүү л дээ!!"хэмээн санаа тавин учирлаад ороолтыг нь сайн орооход Жэи нүдээ эргэлдүүлсээр гараа халаасандаа хийн бидний дундуур гарчхав.

"Хаа явсан газраа нялуурч байдаг та нар шиг хүмүүсээс болоод ичиж үхэх гээд байна шүү!"

"Хөөе, Пак Жунсон!!! Муу бүдүүлэг амьтан"  гэхэд тэр чанга инээн, "Дүүгээ чамаас салгачихна шүү, Минжү гуай! Би ах нь учраас ганц дүүгийнхээ амьдралыг мэдье!"

Жэйк, Жэи хоёр хамт байр түрээсэлж амьдарснаасаа хойш зүү орох зайгүй дотно болчихсон. Хоёулаа их сургуульд орж, өдөр шөнөгүй хамт байсан нь харин ч Жэйкт хүмүүсийн амьдрал, орчин тойронд дасахад нь эерэгээр нөлөөлсөн тул тэрхүү аяллын ачаар хайрыгаа мөн хайртай хүн минь ч бас өөрийнхөө гэр бүлийн гишүүнийг олсонд талархаад, талархаад ханахгүй юм.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now