Part V

776 116 39
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэргэл саран гэрэлтэх шөнөөр Жэйк цус сорогчдын түмэн арван нууц цайзын нэг нь болох ордныхоо өрөөнд судсаар нь дамжиж, зүрх, тархи гээд хаа сайгүй лугшин өвдөх биеэ хумин хэвтэнэ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэргэл саран гэрэлтэх шөнөөр Жэйк цус сорогчдын түмэн арван нууц цайзын нэг нь болох ордныхоо өрөөнд судсаар нь дамжиж, зүрх, тархи гээд хаа сайгүй лугшин өвдөх биеэ хумин хэвтэнэ. Цаг хором бүрт л булчин, шөрмөс нь чангарч нарийсан улам л турж эцэж буйг өвдөлтөөрөө мэдрэх хөөрхий залуу өөрийгөө цус уулгүй удсанаас болоод буцан хүн дүрсэндээ орж буйг мэдэж байлаа.

"Босоод ир гэж байна шүү!!! Яг одоо намайг дагаж яваад доод зусланд ирсэн хүүхдүүдийн хэний ч хамаагүй цусыг---"

"Амаа татаж үз, Алиса!! Би яасан ч хүний цус уухгүй"

"Чи аль хэдийнээ цус сорогч болчихсон Жэйк! Чамд ингэж л амьд гарахгүй бол үхэхээс өөр сонголт үлдэхгүй"

Аргаа барсан цасан цагаан царайт бүсгүй байж болох бүхий л арга чаргыг хэрэглэсэн ч Жэйкийг ятгаж чадсангүй дэмий л сэтгэлийн зовлонд түүнтэй хамт унаж эхлэж ээ. Хайртай залуугаа өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг ингэтлээ их үзэн ядаж, үхэхийг хүсэж буйг нь дэргэдээс нь юу ч хийж чадалгүй хараад сууна гэдэг байж болох хамгийн тарчлаант өвдөлт мэт.

Ув улаан урт үстэй Алиса даашинзынхаа хормойг үл ялиг өргөн Жэйкийн орны дэргэд очин байдгаараа хөлөрч, өвдөлтөө тэсэх түүний хүв хүйтэн гараас аяархан хөтлөв.

"Гуйя, ээж аав ч гэсэн чамд маш их санаа зовж байгаа. Ингээд байлгүй миний үгэнд ор л доо! Тэх үү?" гэсээр гарыг нь хацартаа наан тунихад залуу араатан шиг л хүчтэй архиран айсан бүсгүйг өөрөөсөө холдуулж орхилоо.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now