---------
Iryeong's POV
---------
Ники ирсэнгүй......
Бид бүгд дотроо түүнийг удалгүй хүрээд ирнэ гэж найдаж, горьдлого тээсээр нөгөө агуйнхаа дэргэдээс холдолгүй бараг бүтэн өдөр хүлээж, ойр хавиар хайсан билээ. Өчигдөр шөнө уурлаад ганцаараа явчихсанаас нь болоод санаа зовж, дэмий л өөрийгөө буруутган суугаад бараг өдрийнн тал өнгөрсөн байв.
"За, яасан? Алга уу?"
Никиг ойр хавиар хайхаар явсан залуусыг буцаад ирэхэд нь би баярлан ийн асуулаа ч тэдний гунигтай нүүрний хувирлыг хараад л бүхнийг ойлгож нүдээ анин доош суулаа.
"Түүнд аюул учирсан бол яана аа?? Манай Ники...... Ер нь бид яах гэж..."
"Ирён эгч ээ, зүгээр дээ. Та Никиг мэднэ шүү дээ. Тэр хангалттай хүчирхэг нэгэн. Түүнд өөрийгөө хамгаалах бүрэн чадвар бий. Бид итгэх л хэрэгтэй" гэсээр Жонвон мөрөн дээр минь гараа тавихад нь би түүний ямар ч үед өөдрөг байж чаддаг гайхамшигт сэтгэл зүйг бишрэн толгой дохилоо.
Хисын үе, үе над руу харж мөн л санаа зовнилоо барьж ядаж буй бололтой шаналах бол Сонхүны анхаарал зөвхөн над дээр зуун хувь тогтсон байна.
Тэр юуны тухай боддог бол?
Магадгүй миний өөрчлөлт, миний өдөр ирэх тусам хөгийн болж буй зан чанарын тухай юу?
Аль эсвэл өөрсдийнхөө харилцааг хэзээдээ ийм гүн уналтад орчихсоныг тооцоолохыг хүссэн юм болов уу?
Гэхдээ түүний тархинд ямар ч бодол эргэлдэж байсан хамаагүй, Пак Сонхүн намайг үзэн яддаг байх.
Би түүнийг гомдоохыг хүсэхгүй байгаадаа мэхлээд байгаа шиг,
Сонхүн намайг зовоохгүй гэсэндээ өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэх гэж яарахгүй байгаа.
Адилхан л бид хэн хэнийхээ төлөө дотоод хүнтэйгээ тэмцэлдэж байгаа ч,
Бидний хэн хэнийх нь хэрэглэж буй арга бурууг би мэднэ.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...