Адал явдлаар дүүрэн шөнө дуусаж наран мандах үед бүх цонхоо зузаан хөшгөөр хааж түм буман лаа, дэнлүү, бамбар асаасан харанхуйн цайзад Жэйкийн шархиран өвдөх биеэ даран хашхичих дуу хадна. Түүнийг багаас нь өсгөсөн хуурай ах эгч нар энд тэндгүй гүйлдэн яахаа мэдэлгүй сандрах ч түрүүхэн гараад одсон Алиса эрч хүчтэйгээр орж ирэв.
Тас хар өнгийн тод үстэй бүсгүй даашинзынхаа хормойг намируулсаар хаалгыг нь хүчтэй татваас Жэйк бүдэг бадагхан харах нүдээ анивчсаар Алисаг танин дээш өндийлөө.
"Одоо дахиж өвдөхгүй ээ, Жэйк"
"Би хэлсэн биз дээ, миний бие ариусаж байна. Дахиад тэсээд л байвал та нарын миний биед тараасан энэ ёрын хор устаж үгүй болоод би эргээд жирийн хүн дүрсэндээ орно"
Шийдэмгий хэлсэн залуугийн хоолойны өнгө аяс, өөрсдийг нь үзэн ядсан харцыг мэдрэх түүнд амар байгаагүй ч Алиса урд нь сүндэрлэх том толинд өөрийнхөө хүчирхэг дүр төрхийг инээмсэглэн ширтсээр л байлаа. Ээж аавынх нь бага байхад нь авчирсан тэр л хүүг хазсанаас болж өөрсөдтэй нь ижил төрөл болсон ч одоо хүртэл хэн гэдгээ жигшин зэвүүцэх Жэйкийн хорон үгс сэтгэлийг нь хангалттай өвтгөх ч, Алисагийн хайр тийм ч хэврэгхэн биш аж ээ.
"Жэйк, чи хүн болохгүй ээ. Чи чинь манай гэр бүлийн гишүүн!! Бидний нэг"
"Үгүй шүү, багадаа намайг өргөж авсан ээж аавыгаа галын ослоор алдаж ойд хаачхаа мэдэлгүй төөрч явахдаа л гайгаар чиний эцэг надтай таарч намайг хазсан. Тэгээд л та нарын хор бүхэл биеэр минь тархсан ч би энэ хар дарсан зүүдийг зогсоомоор байна. Эргээд хүн болж энгийн амьд....."
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...