-------
Jay's POV
-------
Ходоод хонхолзож тархи дүүргэн мэдрэгдэх өвдөлт хамаг биеийг минь салгануулсаар би нүдээ арай ядан нээвэл тас харанхуй орчин намайг угтлаа. Хаашаа л харна лааны бүдэгхэн гэрэл, хаалттай цонхноос өөр зүйл үл үзэгдэх том танхимд би ганцаархнаа хэвтэх бөгөөд төмөр хаалганых нь дэргэд очин нүдэж эхлэхэд аажмаар онгойж намайг энд авчирсан нуруулаг хар үстэй охин орж ирлээ.
Тэр час улаан өнгийн нүдтэй бөгөөд ихэд биерхүү нэгэн ба шуламс шиг л урт хумстай байх аж. Цасан цагаан цамц нь түүний урдаа барих дэнлүүний гэрэлд улам тодорч, шал шүргэсэн сүрлэг даашинз нь миний голын эрэг дээр харсан сүнс сүүдэр шиг нэгнээс хэд дахин сүр жавхлант юм.
"Айх хэрэггүй дээ. Бид одооноос нэг гэр бүл. Чи анх төрсөн цагаасаа эхлээд л буруу газар байсаар ирсэн. Харин одоо л гэртээ байна." гэх учир битүүлэг зүйл ярьснаа туслахынх нь барьсан хундагатай зүйлийг над руу дамжуулан, "Уучих"
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...