Part XIII

598 103 30
                                    

-------

Author's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's POV

Author's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-------

"Юуг мэднэ гэж?"

Хисын гараа чанга атган зоригтойгоор Сонхүны ууртай нүд рүү ширтэхэд хоёр залуусын дунд гал савсалзам ширүүн уур амьсгал үүсэж эхлэлээ.

"Мэднэ. Зүгээр л би мэдэж байгаа болохоор надаас зугтахаа боль. Бусдыг нь би өөрөө мэдье" хэмээн намуухан дуугаар хэлэхэд түрүүний бухимдсан харц, зэвүүцэл, уур уцаар нь бага багаар багасаж бүр зөөлөрч орхилоо.

Нүдэн дээр нь буцалж буй ус хөлдөхийг Сонхүны хувирлаас ажигласан Хисын гайхшран, "Юу ч болсон би зөвхөн аз жаргал, баяр баяслынх нь төлөө л шийдвэр гаргана, Пак Сонхүн"

"Тийм ээ, би ч гэсэн. Ирёны баяр баяслын төлөө"

Эцсийн удаа маш удаанаар бас нухацтайгаар сэвшээ салхи хүртэл тэдний нууцыг авч яваад тараачихвий гэж айсандаа Сонхүн зөөлөн шивнэсэн ч түүний сул дорой байдал Хисынд өрөвдөлтэй санагдаж яахаа мэдэлгүй мөрөн дээр нь зөөлөн цохичхоод явах түүний араас ширтсээр хоцров.

Өөрсдийнх нь тухай мэдсэн гэдгээ дэндүү гэхэд дэндүү битүү,далд утгаар илэрхийлсэн.
Байж болох хамгийн өрөвдөлтэй харцаар өөр лүү нь харсан.
Оршиж болох хамгийн гунигтай оршихуйгаа зөвхөн түүнд харуулсан.
Туйлдаж ядарсан сэтгэлд нь тэдэнд гомдолж, тэднийг үзэн ядсандаа гаргах түм, буман хараал байсан л байх.
Гэхдээ Сонхүн сэтгэл дотор нь буглагдаж, хууртагдсан бухимдал, уур уцаар хоолойн дээр нь гацаж, намайг гаргаач хэмээн багалзуурыг нь самардаж байхад бүгдийг нь залгисан.
Хэтэрхий их өвдсөн учраас л харин ч юу ч хэлж дөнгөөгүй бололтой.
Хэлэх зүйл хэтэрхий их байлаа ч, өвдсөн өвдөлт нь зөвхөн харц болоод, "Би бүгдийг нь мэднэ ээ" гэх гунигтай өгүүлбэрээр л гарсан бололтой.

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now