-------
Sunghoon's POV
-------
Ники бид хоёр шөнө бараг л унтаж чадаагүй учраас нар мандахтай уралдан сэрсэн бөгөөд замд явж байхад харсан хүмүүсийн гутлын мөрийг дагасаар ирсэн нь энэ байлаа. Манай хэдийн нэг нь гэдэгт бат итгэсэн учраас огтхон ч эргэлзэлгүй зоригтой урагшилсаар уул өөд өгсөхдөө Ирёны урт хар үс салхинд хийсэхийг хальтхан харах шиг болж өөрийгөө хий юм харсан үгүйг хурдхан шалгачхаад үнэхээр найз охин минь байгааг танин гараа өргөсөөр хар хурдаараа гүйлээ.
Урд минь мод, чулуу, шавар, шалбааг юу,юу байсныг мэдэхгүй ч надад тэр бүгдийг сонирхож, тэднээс далдчих хүсэл огтхон ч байгаагүй тул дахиад харахыг, хамт байхыг мөрөөдөн өнгөрсөн хэдэн цагийг туулсан хүнээ олж хараад тэнгэрийн одыг атгаад авсан мэт л баярлан хормын дотор л нэрийг нь дуудан хашхирсаар өмнө нь ирээд түүнийг чангаар тэврэн дороо эргэлээ.
"С-сонхүн аа, би амьсгалж... Ч-чадах..."
Ирёныг хахаж цацан гарыг минь цохиход л сэтгэл хөөрөлдөө автсан байсан би гараа аяархан буулгасан ч тэврэлтээ салгахыг хүссэнгүй бүсэлхийгээр нь тэврэн царайг нь удаанаар ширтлээ. Тэр яагаад ч юм хэзээ ч зоригтойгоор нүд рүү минь эгцлээд харчхаж чаддаггүй дандаа л бултдаг болохоор би үргэлж өөрөө түрүүлээд энэ үзэсгэлэн гоог харах бичигдээгүй дүрэмтэй болчихсон.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...