Minju's POV
------
"Туслаарай, энд хүн байна уу?" гэх миний хашхичих дуунаас өөр зүйл сонсогдохгүй байсан бөглүү ойд гэнэт л хэн нэгний хөлийн чимээ гарахад айх бус байдгаараа баярласан би шигүү бутны цаанаас намайг чиглэх түүнийг тосон зогслоо.
Төөрч будлисаар айдас, цөхрөл минь туйлдаа хүрсэн бололтой нааш ирж яваа зүйлийг хэн, юу болохыг ч таамаглахыг хүссэнгүй харин зоригтойхон ойртоод харвал модны цаанаас цасан цагаан цамц, өргөн хар өмд, гоёмсог гуталтай цэмцгэр залуу харагдав. Гэнэт л ойн модон дундаас гараад ирснээс нь болоод цочирдон амаа ангайсаар нүдрүү нь ширтэхэд тэр яг л өмнө нь өөрөөсөө өөр хүн харж үзээгүй мэтээр гайхширсан байлаа.
"Бурхны минь аврал, чи хаанаас гараад ирэв ээ?" гэхэд миний үеийн залуу хариу дуугарсангүй намайг ширтсээр л.
"Би ууг нь энэ хавьд байдаг зусланд найзуудтайгаа амрахаар ирсэн юм л даа. Гэхдээ гол дээр очих гэж байгаад төөрчхөөд.....алхаад ирэхэд энүүхэнд харагдсан гол хэрнээ олддоггүй хайж явсаар..."
"Манай энэ хавьд гол байдаггүй юм"
Хөндий хүйтэн хоолойг нь сонссоныхоо дараа л би шүлсээ залгин ийш тийш харсаар хойш нэг ухарлаа. Намайг арагшлах тусам тэр надад ойртсоор л.
"Ч-ч-чи тэгвэл зам заагаад өгчхөж болох уу?"
Тэр дахиад л юм хэлсэнгүй. Намайг дээрээс нь доош нь хүртэл болгоомжтой ажигласнаа нүдээ хүчтэй анин, гүнзгий амьсгаа авна. Хэдий хаанаас ч юм бэ гараад ирсэн түүнээс айж эмээх ёстой ч жаргаж буй нарны туяад гэрэлтэх гүн бор нүдийг нь харах төдийд л бүтэн биеэрээ татагдаад наалдчихсан мэт дэндүү гэхэд дэндүү танил мэдрэмж мэдрэгдэнэ.
YOU ARE READING
DUSK TILL DAWN
FanfictionШигүү ойд хашигдсан хүмүүс цус сорогчдын ертөнцөөс зугтахын тулд тэмцэлдэх болно. Өөр, өөр сорил, амь өрссөн тулаан тэднийг хайр дурлал, аз жаргалтай нь үлдээж чадах болов уу? Цаг явж эхлэлээ...... Шөнө дундын харанхуйд тэмцэж...... Үүр цайж өглөө...