Part XI

603 103 45
                                    

Jake's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Jake's POV

Jake's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

------

Нэг л мэдэхэд шөнө болж холын ордноосоо хар хурдаараа гарсан би Сонүгийн найзуудыг олж энэ хар дарсан зүүдийг дуусгахын тулд байдаг чадлаараа яаравчилж эхлэлээ. Тэргэл саран тэнгэр өөд гэрэлтэх үдшээр нүд минь улайж, энгийн хүн байхдаа авч үзээгүй мэдрэмжүүд дээд цэгтээ хүрч хэнээс ч хурдан, юунаас ч илүү соргог, мэдрэмтгий болдог юм. Миний хөлийн чимээ бус ан амьтдын арьс хөөврийн ноос, ширхэг ширгэхээрээ салан салхинд хийсэх асар нарийн дуу чимээ хүртэл сонсогдож биеийн минь хаанаас ундардаг нь үл мэдэгдэх хачин зөн совин өөрийн эрхгүй хүмүүсийн цус хүчтэй ханхлах чанх урд зүг рүү хөтөлнө.

Энэ бүхэн Алисагийн аавын төлөвлөгөө байсан. Анхнаасаа хүмүүсийг цус сорогчид болгож өөрсдийн нуугдмал амьдралыг эл гаргаж бид бүгдийг удирдлаган доороо оруулах эх ажлынх нь ердөө эхлэл. Одооноос энэ ойд байгаа гэмгүй залуус цус сорогчдын хорт ерөндөгт баригдаж, хүн гэдгээ мартах аваас түүний хүсэл биелж бид эрүүл ухаангүйгээр энэ нууцлаг ертөнцийн өв залгамжлагч болохын тулд бие биенээ хядаж эхэлнэ. Яг л түүний төлөвлөснөөр.......

"С-с-сайн байна уу?"

Намайг урдаас минь гарч ирэх хүүг хараад сандран хөшиж орхих агшинд хар үстэй нуруулаг тэр хөвгүүн нааш цааш харан, "Өөрөө энэ хавьд амьдардаг юм уу?"

DUSK TILL DAWNWhere stories live. Discover now